Хүмүүнлэгийн тэнхим
Хичээлийн нэр : Монгол хэл – Уран зохиол
Монгол хэл – Уран зохиолын хичээлийн тодорхойлолт
Монгол хэл – Уран зохиолын хичээлээр суралцагчид эх хэлнийхээ баялаг өв уламжлал, сонгодог бичгийн яруу сайхан найруулгаас суралцаж, утга зохиолын хэлний хэм хэмжээг мэдэн, улмаар санаа бодлоо зөв илэрхийлэх яриа, бичгийн соёл эзэмшинэ. Энэ нь бусад хичээлд амжилттай суралцах үндэс болох төдийгүй мэдлэг боловсрол эзэмшихийн үүдийг нээх түлхүүр болно.
Уг хичээл нь өөрийн орны болон дэлхийн улс түмний соёл, зан заншил, ёс төрийг судалж, мэдэхэд суралцагчдад туслахаас гадна хүмүүнлэг ёс, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлнэ.





Ulaanbaatar Time
