Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Бөө мөргөлийн яруу найраг

Сэдэв : Бөө мөргөлийн яруу найраг

Сэдэв : Бөө мөргөлийн яруу найраг

Бөө мөргөл бол монголчуудын түүхийн балар эртний үетэй холбогдох шүтлэг юм. Монголчуудын өвөг хүннү улсын үеэс эхлэн улмаар Хабул болон Амбагай хааны үед Хөгчү Тэв тэнгэр хэмээх эрх мэдэлтэй, хүч чадалтай бөө байсныг “Монголын нууц товчоо” зохиолд тод өгүүлсэн байдаг. Бас Өгөдэй, Мөнх хааны үед ч бөө мөргөл нь төрийн шашин хэвээр байсан.

Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Түүнчлэн бөө мөргөлийн зохиолд заяагч, буумал, манийхан, Богд эмээ гэх мэтийн өвөрмөц дүрүүд дүрслэгддэг. Тэдгээрээс заяагч нь малын эзэн, буумал нь байгалийн эзэн, мэнийхан нь ангийн эзэн, Богд эмээ нь оточ эмийн дүрийг илэрхийлдэг.

Бөө мөргөлийн уран зохиол нь шүлэглэсэн яруу найраг бөгөөд аман ба бичгийн хоёр төрөлд хуваагддаг. Аман зохиол нь бөө нарын хэлдэг дуудлага юм. Ийм зохиолд “Бөөгийн дуудлага”, “Даян дээрхийн дуудлага”, “Бөө удганы тамлага”, “Бөөудганы зүхэл” зэрэг хамаарна. Бичгийн зохиолд элдэв тахилга, даллага, сан зэрэг орно. Тухайлбал : “Чингисийн сүлд тахилга”, “Уул усны тахилга”, “Хийморийн сан”, “Гүүний цацлын судар” гэх мэт.

Бөө мөргөлийн аман зохиол нь тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон уянга шүлгийн айзам, дуу хөгжмийн ая, шлэглэх урлаг нь ихэд боловсорсон онцлогтой байдаг. Жишээ нь : Гал могойг ташууртангууд

Галзуу чонон хөлөгтөнгүүд

Хүний махан хүнстэнгүүд

Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэх мэт.

16-17-р зууны үеэс бөө мөргөлийн шашинд шарын шашны нөлөө халдаж дан цэвэр шинжээ алдаж, шарын шашны холимог шинжтэй болон бие даасан шинжээ алдсан байна. Иймээс монголын бөө мөргөлийн яруу найргийг харын зүгийн дуудлага, хар шар холимог маягийн дуудлага, шарын зүгийг дуудлага гэж агуулга, үзэл санааны чиглэлээр нь ангилан үздэг. 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
boko (зочин)

ushuu ih zuil nemeerei amjilt

tuuxch (зочин)

bayrlala ene manai hichelin gol sedew

Баттулга (зочин)

баярлалаа гэхдээ дээр дурдсан зохиолуудаа хурдан нэм надад хэрэгтэй байна. хурдал

daliya (зочин)

bayrlalaa ih huurhun yum boljee

шижир (зочин)

маш их баярлалаа

Bat-Erdene (зочин)

Huuy ene hicheeliin sedvuudiig yamar negen bagsh oruuldag bh tiime . Manai bagshinn ugsun buh sedev end bna .

мөнхгэрэл (зочин)

mm..yosto yuma ene sedvig ma bagsh hijeel dr zaasn shd yosto sedev bn. dahiad nemeerei ok amjilt

saikhanbileg (зочин)

teneg munhgereliin comment bjil bhshiv xxa.dahiad ushuu olon shin sodon medeelel nemeerei LIKE

dulguun (зочин)

manai bagshiin helsen sedew bnshd ushuu zuil nemeerei delgerenguig amjilt

Pапука

хүний махан хүнстэнгүүд нтр гээд хөвсгөлийн дархадийн дээр үед их мундаг удганий дуудлага шдэ нэг зайрангаас сонсохнээ хамаагүй хэлээд бичээд байх хэрэггүй гэж байсан

suvderdene (зочин)

uun deer nemeed delgerengui bolgood ogoooch tehu

Onaz (зочин)

pe pa ystoi medeeguim bn medmeer ch um bn bayrlLA anda

Батмөнх (зочин)

bayrlaa uun deer nemeed delgerengui bolgood ogoooch tehu

ez......l (зочин)

haral idsen goy netlel bna bayrlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)