Монгол Хэл Уран Зохиол : Д. Равжаа

Д. Равжаа

Д. Равжаа

Говийн догшин Хутагтыг гахай жилийн євлийн дунд сарын 25-наа мэндэлсэн гэдэг. 1803 оны єдийд Долоон хар уулын vзvvр хавьцаа Шувуун шанд гэдэг газар тєржээ.

Энэ нь одоогийн Дор­но­говь аймгийн тєвєєс ба­руун урагшаа, хуучин Зvvн­баян­гийн цэргийн анги байсан орчим юм. Д.Равжаа Дулдуйт ажаатайгаа бага насаа єн­гєрєєжээ.

...Vvл нь гараад бороо орохын цагт
Vvдэн гэмээн хойморт ялгаа юун
Vйл нь ирээд vхэхийн цагт

Хєгшин гэмээн залуу ял­гаа юун... хэмээн долоохон настай балчир хvv гvн ухааны нэн яруу vгсийг хэлж олныг алмайруулсан байдаг. Тєд удалгvй говийн ноён гэгээнт­ний хойт дvр гэгдэх, нєгєє талаас тєрєлхийн авьяас билэг танхай заяасан энэ эрхэм бээр 54 жил наслахдаа Монголын говь тєдийгvй Дор­но дахинд алдаршсан. Соён гэгээрvvлэгч, яруу найрагч Д.Равжаагийн эд єлєг, бvтээл туурвил “Саран хєхєє” зэрэг жvжиг тавьж байсан хэрэгс­лvvд vе дамжин євлєгдсєєр бараг бvтнээрээ энэ цагийг хvрсэн. 1937 оны их хэлмэг­дvvлэлтэд шашингvйн тєлєє кампанит ажлаар сvм дуганыг нураасан. Гэвч доторхи зvйл­сийг тахилч лам агуйд нууж, vе дамжуулан хадгалж сайн цагийг хvргэсэн. Говь цєлийн алс хязгаарт улаан хувьсгалч нарын сvйтгэл олигтой хvрч амжаагvйн ачаар Д.Равжааг судлахад ихэд дєхєм болжээ.

Хангайн мод олон ч
Жимстэй мод нэгэн хоёр
Хамаг амьтан олон боловч
Халамжтай хань нэгэн хоёр

Замын тоос гарвал нь
Зандан хүрний тоос юм
Залуу бага насанд
Зальхай явдал ичгүүр юм

Хив хадаг зөөлрөвч
Бурханы яндар болдог юм
Хиргүй цэвэр цаасч
Номын хуудас болдог юм

Нарнаас наагуур хөшиглөсөн
Үүлэн чамайг яах вэ.
Насны багад ханилсан
Үүнийхээ сэтгэлийг яах вэ

Хариас ирэх шувууны
Хангинах дуу нь янзтай
Хайртнаас салах хүний
Харамсах сэтгэл уяралтай.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
марал (зочин)

илүү их мэдээдэл оруулаач

марал (зочин)

илүү их мэдээдэл оруулаач

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)