Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Хув Нагваралын тууж

Сэдэв : Хув Нагваралын тууж

Сэдэв : Хув Нагваралын тууж

“Убаши хун тайжийн тууж” –д халхын ноёдын харгис хэрцгий олз ашигт дуртай, урвагч, улс орны эв нэгдлийг хагалан бутаргагч, дайнч байдлыг шүүмжилсэн бол “Хув Нагваралын тууж” –д ойрдын ноёдын мөн ийм байдлыг харьцуулан шүүмжилж улс орны эв нэгдлийн төлөө олон түмний хүсэл эрмэлзлийг тусгасан ажээ. Үүгээрээ энэ хоёр тууж нь холбоо зохиолын шинжтэй юм.

Туужийн өгүүлэмж нь бие даасан мөчлөг гурван өгүүллэгийн байдалтай, гэхдээ Энх хэмээх ноёны хэрэг явдалд холбогдож нэгэн шугамд заихрагдсан хэлхээ шинжтэй юм. Нэгдүгээр хэсэгт Манжийн эеэр засагч хаан гурван хүүтэй, их хүү Найралт төв төр барьж хоёх дүү нь их, бага түшмэл /сайд/ сууж байтал хатад нь нэгэн өдөр нэгэн цагт зэрэг нярайлж гурван хүү төрүүлжээ. Их хааны хүү “Ар халхад шажин дэлгэртүгэй” гэж мэндлэхэд их түшмэлийн хүү “Дэлгэрэх шажныг үгүй хийе” гэж, бага түшмэлийн хүү “Үлэмж ачтай Дарнатыг үхэр халхад ирүүлэхгүй байя” гэж мэндэлжээ. Эзэн хаан эцэг хөвгүүддээ зориулж найр хийхэд Зүүгийн тахилч лам лобон Бадамжунай ирж хүүхдүүдийг шинжээд Найралт төвийн хүүг төр шажин хоёрыг хослуулан тэтгэх чадалтай, нөгөө хоёрын нэг нь шажныг үймүүлэх ландрамын сүнс, нөгөөг нь төрийг үймүүлэх шулмын сүнс гээд нэг хайрлаж байна. Хожим нь хааны хүү 13 насандаа халхад ирж Энх нэртэй болж хүндлүүлж байна. Энэ хэсэг чухамдаа туужийн үндсэн өгүүлэмж биш бөгөөд манж нар монголыг захирах юм гэсэн буюу Манжийн түрэмгийллийг эе зассан, манж нар монголд шашин дэлгэрүүлэх юм гэсэн буюу монголыг оюун санааны хувьд номхотгохыг тал зассан дайвар санааг илэрхийлж байна. Үүнийг туужийн өгүүлэмжийн төгсгөл буюу гуравдугаао хэсгийн өгүүлэмжтэй үзвэл аяндаа тодорхой болно. Энэ хэсэгт Жангарын хааны жаахан цагаагч гүүг халх түмэнд хэрэг болно гэж адуулж байсан Шарму Дара хааныг Хар мөрний жанжин дээрэмдэхэд тэрвээр Энх ноёнд элч явуулж тусламж эрж байгаа тухай өгүүлнэ. Энх ноёны зарц ойрдын Эвлэй баатар дайсныг дарж туслахын хамт баруун тивийг эзэлсэн Бадам Эрх хааны бага охин Төгс жаргалыг Энх ноёнд хатан болгож улмаар Энх ноён монголын хаан ширээнд сууж буйгаар төгсөж байна.

Үүнээс манж нар монголыг захирах юм гэсэнэхлэл өгүүлэмжээ зөвтгөсөн байдал ажиглагдана. Гэхдээ эдгээр өгүүлэмж нь “Хув Нагваралын тууж” – ийн гол агуулгаас хөндий хожим нэмж залгаж засвар оруулсан шинжтэй, эсвэл зохиогч нь жинхэнэ монголын эв нэгдэл, тусгаар тогтнолын үзэл санааг сурталчлах гол өгүүлэмжээ дэлгэрүүлэхийн тулд өнгөц түрхэц хийсэн ов заль болохыг зөвөөр ойлгож ард олныхоо оюун билгийг дээдлэн үзэх нь чухал юм.

“Хув Нагваралын тууж”-ийн гол өгүүлэмж болох дунд хэсэгт Халхын хатан Бүүвэй баатар өөлдтэй /ойрд/ гурван удаа байлдаж ялагдаад оргон гарах боломж байвч олзны хүн болж ойрдын Ядаг ноёны боол зарц болж байна. Түүний хүү Хув Нагварал эх Содномоос эцгийнхээ үлдээсэн бичгийг 13 насандаа уншиж эцгийн гэрээслэлийг тайлж мэдээд 15 насандаа эхээ авч оргон эх нутаг Халх монголдоо ирж өөлдийн өгсөн муу нэрийг сольж Ванчин бэйл нэртэй болж байна.

Дараа нь эцгийн доромжлогдсон өшөөг нэхэн санажцэрэглэн мордож өөлдийг байлдаж ялаад Эвлэй баатрыг олзлон тангараг өргүүлж түүнийг Энх ноёнд зарцаар өгч амгалантайван амьдралыг төвшитгөж байна. Ийм байдлаар энэ хэсэг бол халх түмнийг дайтаж хүн ардыг боол зарц болгож харгислан зовоож байсан ойрдын түрэмгийллийн эсрэг шударга үнэн, эрх чөлөөний төлөө тэмцлийг дүрсэлсэн олон түмнээ ойрдын түрэмгийллээс чөлөөлж энх амьдрал төвхнүүлсэн дэвшилт санааг илэрхийлж байгаа ба зохиогч нь халх монголын талыг өмөөрч дайсагнал доромжлолыг жигшиж байгаагаа илэрхийлжээ. Энэ хэсэгт эх оронч сэтгэлгээ өндөр эрмэлзэлтэй дүрслэгдэж баатруудынхаа дотоод сэтгэлийн хөдөлгөөн, амьдрал тэмцлийн зөрчлийг уран сайхнаар гаргаж чадсан юм.

Зохиолын агуулгыг үзэхэд уг зохиол зохиогдсон 16-р зууны сүүлч, 17-р зууны эхэн үе бол монголд шарын шашин хүчтэй нэвтэрч, түүнийг Манжийн түрэмгийлэгчид өөгшүүлэн дэмжиж байсан түүхэн цаг үеийн амьсгалаас илт хол бөгөөд бутрал дайсагналыг буруушаах санаа тод харагдаж байна.

Хатан бүүвэй баатрын далд утгатай захиа – гэрээс нь :

Зээрэн чихтэй цавьдар чинь зэгс болно

Зэсэн чихтэй Бор чинь дэрс болно

Бүдүүн нарийн адил

Цавьдар морь чинэгтэй

Бор морь чимэгтэй

Өдөр балар

Шөнө тодорхой

Их хар, бага цавч

Салхины зөв бурууг сар ялгадаг гэж мэд

Арван таванд үйлдэв гэсэн ёгтлолоор бичигдсэн бол хүү Хув Нагварал түүний утгыг тайлбарлаж :

Зэгс дэрс гэгч гүйцэд сайн хагсаа гэжээ

Бүдүүн нарийн адил гэгч унд хоолыг тэнцүүл гэжээ

Цавьдар морь чинэгтэй гэгч өөрөө уна гэжээ

Бор морь чимэгтэй гэж эхдээ унуул гэжээ

Өдөр балар гэж өдөр бүү яв гэжээ

Шөнө тодохой гэгч шөнө яв гэжээ

Их хар бага цавч гэгч нь битгий унт гэжээ

Салхины зөв бурууг сар ялгадаг гэгч

Арван зэвтэй сум сайн эрд нөхөр болно гэжээ

Арван таванд үйлдэв гэгч

Арван таван насандаа орон нутгаа харьцгаа гэжээ хэмээжээ. 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
marilyn (зочин)

uneheer heregtei medeelluud tavjee bayrlalaa . uur goe goe ym olniig oruulaarai . Amjilt husey

Зочин

сайхан зохиол

zochin (зочин)

adminaa Manai yeiin baatruud tavij uguuch

од (зочин)

uneheer goy medeelel bna

echka (зочин)

uneheer goy medeelel bn
ahiad iim tuuhen humuusiin talaar medeelel tawij bgarai za amjilt husie

Гоё (зочин)

Yaag uran zohioliin daalgavar bna tnx shvv

йыббөөанхнхгшр (зочин)

энэ зохиолын яг гол санааг товч тодорхой гаргасан бол илүү зүгээр байсан болов уу

Зочин

thank you kiss kiss kiss kiss kiss kiss

Блогтой хөөн би (зочин)

пээ өчигдөр надаа хэрэг болжээсэн сэдэв байшд уранзохиол дээр энийг бас энэнээс гадна 5сэдэв бээсийн

Зочин

гоё цэвэрхэн загуур байна
бас их гоё аялгуу явсан уран зохиолын гоё блог байна орж уншиж гарч байна :D

azjargal (зочин)

oor goe goe goe zohiol ym blogdoo tawairai

osokhbayar (зочин)

gaihamshigtai zohiol badarch sain saihan yavaarai amjilt husie

Алтын /зочин/ (зочин)

баярлалаа. илүү их мэдээллийг та нараас олж авна гэдэгт итгэж байна.амжилт хүсье

lha (зочин)

MASH IH BAYRLALAA HUUHE. ER 2 ZAGALIIG TAWIARAA HUUHE

Michi (зочин)

uneheer goy medeelel bna tnx

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)