Сэдэв : Убаши хун тайжийн тууж
Монголын их даян хаан Батмөнхөөс хойш Монголчууд дахин бутарч зүүн, баруун
хоёр хэсэг болоод удтал хямралдан дайтжээ. Үүнд : зүүн гар аймаг, хошоод аймаг,
торгууд аймаг, дөрвөд аймаг нар нэгдэж ойрд хэмээн нэрийдэж халх монголтой
дайтаж байв. Ойрдууд халхаас саож тусгаарласнаас болж ойрдыг дахин эзэлж
нэгтгэхийг Даян хааны ач Лайхар хан, Убаши нар оролдож байсан байна. Убаши хун
тайж 1587 онд хийсэн нэг байлдааны явдал дээр үндэслэж “Убаши хун тайжийн тууж”
зохиогджээ. Убаши хун тайж нь Хотгойдын ноён байсан ба Батмөнх хааны дөч
хөвгүүн юм. Туужид дүрслэгдсэн шиг 1587 оны энэ дайнд Хотгойдын ноён Шолой
Убаши хун тайж алагдаагүй бөгөөд хожим хойно амьд сэрүүн байсан нь үнэн боловч
туужийг зохиогч түрэмгийллийг эсэргүүцэн түрэмгийлэгчдийг гутамшигт ялагдал хүлээснээр
үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй юм.
Товч агуулга :
Тууж халхын Убаши хунтайж, урианхайн ноён Сайн Мажиг нар үгсэн
хэлэлцэжХангайн хар булгаас харь ойрдыг дайтахаар найман түмэн цэрэг авч мордож
буйгаар эхэлдэг. Энэ нь туужийн зангилаа болно. Ойрдын нутагт ирээд дөрвөн анги
туршуул тавьж хайсан боловч ойрдууд олдсонгүй дахин 200 цэрэг туршуул тавьсанд
7 настай гунан халтар морьтой ганц хүүг баьж ирнэ. Хүүг байцаавал ойрдын
Байбагус хааны албат, есөн цагаан тэмээний эрэлд явааг хэлж ойрдын тухай асуухад
нь дөрвөн ойрд нь зарааны үс, хөрөөний шүд мэт бат байдаг хэмээхэд цэрийн зүрх
зориг шантрах үг хэллээ хэмээн хүүгээр туг тахихаар болдог. Туг тахих ерөөл хэлэх хүн олдоогүй учир 7
настай хүү өөрөө ерөөл хэлсэн нь Убаши хун тайжийг ялагдахыг зөгнөсөн хараал
болжээ.
Үүний дараа долоон настай хүүгийн мэдүүлгийн үнэн худлыг шалгахаар Бахаа
Боловсонг тагнуулаар явуулахад хэлсэн нь үнэн байна. Ингээд Убаши хун тайжийн
үйлс мөхөх тавилантайг өгүүлж холбоотон байсан сайн Мажиг нь урваж убаши хун
тайж мөхөж байна. Үүгээрээ зохиолч аливаа түрэмгийлэл мөхөх тавилантайг
харуулжээ. Зохиолын төгсгөлд ойрдын сахиус 7 настай хүүгийн дүрд хувилж монголд
цалам орхисон нь энэ болно. Энэ дайн гал гахай жил 1587 онд болжээ.

Ulaanbaatar Time

21 сэтгэгдэл:
7 nastai huugiin duriig bicheech
gol sanaa n yu we
Дэлгэрмаа таньд баярлалаа
гэхдээ туужийг илүү дэлгэрэнгүй оруулвал бид нарт хэрэгтэй шүү
hoosh butneer n tavildav za
aash kk thanks
aash kk dajgui shoo kkkk thank
Ih bayrlalaa.
nadad mash ih hereg bolloo
gehde arai iluu oilgomjtoi bolgoj bas olon eh zohioluudiig taviarai.
guij bn shuu!! Ta buhend amjilt husey! ^-^
dahiad ih zohiool oruulaarai GL
unen goy zohiol bna bi lav durd ni orchlooo mash ih tus nemer bololoo
unen goy zohiol bna bi lav durd ni orchlooo mash ih tus nemer bololoo
баярллаа хэрэг болж байсан зүйлээ олоод авчлаа та бүхэнд маш их баярллаа
баярлалаа хэрэгтэй мэдээлэлээ олоод авчихлаа
ay ywdag n ih taalagdlaa
zohioliig n bvtneer oruulj boldoggvi ymuu?
bvtneeree baisan bol goyoooo
buren i huvilbaraar heregtei bhiin
butneer n gargaj ogj tuslaach
маш их баярлалаа их хэрэг боллоо
баярлалаа гэхдээ дэлгэрэнгүй байвал зүгээр юм
oo like
oligtoihon yum bichchihgui 2 iin hoorond yum hiitsen bhiim daaa
дэлгэрэнгүй бичэж болохгүй бна уу