Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Мандухай цэцэн хатны домог

Сэдэв : Мандухай цэцэн хатны домог

Сэдэв : Мандухай цэцэн хатны домог

Мандухай цэцэн хатны амьдрал үйл ажиллагаа нь ард олны дунд үлгэр домгийн байдалтай уламжилсан хэдий боловч тэрээр түүхт хүн юм. Тэрээр 1440 оны орчим Түмэдийн энгүд овгийн ахлагч хожим Төмөр Чинсан гэж өргөмжлөгдсөн Цоросбайн охин бөгөөд Монголын их хаан Чингисийн удмыг залгамжилж байсан Мандуул хааны /1463-1467 онд хаанчилсан/ ага хатан байжээ.

Домгийн зохиомж, өгүүлэмж нь үргэлжилсэн үгийн хүүрнэл аясын бичлэгтэй хоёр жижиг хэсэг, домгийн гол агуулгыг илэрхийлж байгаа Мандухай цэцэн хатны тангаргийн шүлгээс бүрдэл болсон энгийн хялбар зохиомжтой юм.

Тэргүүн хэсгийн өгүүлэмжид Мандуул хааны бага хатан Болох жонон Баянмөнх бол Мандуул хааны асарсан дүү, Шихэр тайх гэдэг хатантай Батмөнх гэдэг хүүтэй боловч өөрөө еншөөв овгийнхонд хорлогдож хатныг нь ойрдын Исман тайж авч хүү Батмөнхийг балгачны Багай нэрт асарч байсан боловч муу асарснаас гэдэсний бэтгэ өвчтэй болсонд Тангадын Төмөр хадаг булаан авч эхнэр Сайгай нь эмчлэн тэнхрүүлж улмаар Мандухай цэцэн хатнь гарт өгснийг мэдээлдэг.

Дараах хэсэгт Мандухай цэцэн хатны нийгэм төрийн хувьд гүйцэтгэсэн дэвшилт үйл хэрэг, хувь амьдралын зөрчлийг ухаан зарж шийдвэрлэж байгааг өгүүлдэг. Үүнд : явган ба морьт их цэргийг удирдаж сайвраар саадаглаж садарсан үсээ хурааж /эр хүн шиг зэвсэглэж, үсээ эвхэж / Батмөнх даян хааныг үхэглэж /үхэр тэргэнд суулган авч явж/ хагарал бутралыг өдөөсөн дөрвөн түмэн ойрдыг довтлон зургаан түмэн улсыг их хааны нэгэн захиргаанд төвлөрүүлэн нэгтгэснийг өгүүлдэг. Дараа нь Хасарын удам хорчины Ноёнболд ван галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье гэсэнд Алагчуудын Садай Доголон, Хорлодын Мэнд өрлөгийн гэргий жаахан Агаа нараас асууж зөвлөлдөн тэдний зэлсэн үгийг буруу зөвийг тунгаан бодож Ноёнболд вангийн саналыг няцааж Батмөнх даян хааны хатнаар үлдэж байгааг уран сайхнаар, хурц зөрчилтэйгээр гаргажээ. Иймээс энэ хоёр хэсэг нь домгийн үндсэн санаанд нэвтрэн орох үндэс болсон зохиомжийн өвөрмөц шинжтэй болсон ба дотоод үйл явдлын холбоог үргэлжилсэн үгээр хүүрнэн холбож үйл явдал өрнөх газарт иргэний өөдрөг санааг тунхагласан нарийн хийц гүн утгатай шүлэг хэлхэж шигтгэсэн нь зохиомжийн хувьд уран сайхан болжээ.

Тангаргийн шүлгээс :

Хаан чиний үрийг балчир гэж

Хасарын үр авъя гэхэд

Хайрлан тэтгэх өршөөлийг эрж

Хааны ордны дэргэд ирлээ би

Өргөн үүдийг чинь хөнгөн гэж

Өндөр их босгыг чинь нарийн гэж

Өөр хүд очвоос

Өөдгүй нэр надад хоцорно

/тайлбар : Батмөнх бүх монголыг нэгтгэн 60 гаруй жил хаан ширээнд суусан бөгөөд бүх монголын сүүлчийн их хаан билээ/

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Цэнгүүн (зочин)

Би сурагч учраас иймэрхүү мэдээлэл надад маш хэрэг болдог баярлалаа илүү их мэдээлэлтэй болоорой

anu (зочин)

BAyrlallaa ghdee ta arai oilgomjtoi bichvel ih sain bna, uuchlaarai hetsuu guilt guisan bol :)
AMJILt

zoloo (зочин)

uneheer heregtei medeelel bna shuuuuuuuuuuuuuuuu

nandia (зочин)

goe

ужа (зочин)

та бугдэд маш их баярлалаа би эндээс бух мэдээлэлээ авлаа би сурагч болохоор надад ийм юм маш их хэрэгтэй болдог та нарт баярлалаа

МАААА (зочин)

БААЯРЛАЛАА

Sabrina

гоё мэдээлэл байна. гэхдээ зарим нэг өгүүлбэрийн утгыг үнэхээр ойлгосонгүй. бас ноёнболд вангийн уран сайхны нэр нь өнөболд юм уу?

nj (зочин)

bayrllaa
nadad mash ih heregtei bailaa ilvv ih medeelel tabirai

kazuya (зочин)

uugan zuer bn danj shuleg heregtei bn aa buten tged niited il bas garjig taiwj bgad bicheed uguuch

Золоо (зочин)

thanks

bulgaa ni (зочин)

ix hergtei mdeelel bn...esse talruugaa bwal ih goy l bolhm bn bayrlla amjilt

оЮухай.N (зочин)

ih tus bolloo thanks tsaashid ch bas iluu olon hund tus bloh medeeleluudtei blooroi ok...:)

навчаа (зочин)

tangragiin shulgiig buren eheer n tavij uguuch uran johioliin hicheeld maan hregtei bga yum aa unshij asuugdax bolohoor hurdan gargaj ugvul ix bayarlax bolno ta buhen bayarlalaa shulgiig minii email hayagruu yabuulj ugch boloh uu?

gantsetseg (зочин)

mash ih bayrlalaa daraagin udaa enenees ilvv ih goy medeelelvd niitleleerei goy shvv amjilt..kk

Адъяа (зочин)

goe yma amjilt

орхон (зочин)

ih goy ym aaa thde enenees delgerengui bolgoj ogoj mash ih heregtei b.a

Зочин

үнэн бодит бол зүгээр л байнб

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)