Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Бироозаны Гэлэгбалсан /1864 – 1923 /

Сэдэв : Бироозаны Гэлэгбалсан /1864 – 1923 /

Сэдэв : Бироозаны Гэлэгбалсан /1864 – 1923 /

Б. Гэлэгбалсан 1864 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан – Овоо сумын нутагт тайжийн хамжлага Бираазаны отгон хүү болон төржээ. Түүний амьдрал доорх үе шатуудад хуваагддаг:

1. 10- аад наснаасаа эцэг эх нь түүнийг тухайн үеийн хүүхдүүдийн жишгээр нутгийнхаа Онги голын хийдэд шавилуулан суулгажээ.

2. 20-иод наснаасаа Бээжин, Жанчхүү, Алшаа зэрэг рүү явж жин тээсэн үе

3. мөрийтэй тоглоомонд орж, өрөнд баригдан ядуу гуйлгачин болсон үе

4. ерөөлч болж сүм хийддээ эргэн ирсэн үе

Тэрээр 1923 онд төрөлх Онги голын хийддээ архаг хууч өвчний улмаас нас баржээ.

Уран бүтээл : түүний уран бүтээлийн онцлог нь хэлэх гэж буй ерөөлөө уурд нь бодож төлөвлөдөггүй, тэр дор нь зохион хэлдэг байсан. Тэрээр эхэндээ тайж ноёд, лам нарын захиалгаар ерөөл хэлж байснаа сүүлдээ ард түмний амьдралыг тусгасан “Гүүний үрс гаргах ерөөл”, “Даахины ерөөл”, “Айрагны ерөөл”, “Хуримын ерөөл” –ийг хэлэх болжээ.

Б. Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйж хэлсэн ерөөл”

Энэ зохиол нь зохиомжийн хувьд оршил, гол хэсэг, төгсгөл гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Оршил хэсэгт ямар учраас ерөөл хэлэх болсон учир шалтгаанаа илэрхийлж, ган гачаал, зовлон гамшигт тохилдсоноо бурхан номд даатган айлтгасан байна.

Гол хэсэгтээ өөрийн ард түмний амьдралын хүнд зовлонт байдлыг хурц тод өгүүлжээ. Үүнд : гангийн аюулд автагдсан тэр хэсэг айл залан Цэдэнсамбуугийн захирч байсан хот айл бөгөөд хэзээнээс нааш сайн санаа, шулуун сэтгэлтэй болохыг өгүүлжээ.

Төгсгөл хэсэгт хүнд байдалд орсон тэдгээр ард олонд ганц зам нь ганг тайлах явдал бөгөөд үүний тулд тэнгэрээс хур бороо гуйж байгаа тухайгаа өгүүлжээ.

Тэртээ олон галбын урд түүнчлэн ирсэн бурхад бээр

Тэнцэшгүй шажин номыг тэмдгийн төдийхэн боловч

Тэсвэрлэн орхиж гансралгүй тэтгэн харуулдаж сахихуй вээр

Тэр цагт ам авсан тэнгэр асарун хурмас минь

Түүнийг дагалдав хэмээсэн тэргүүлэшгүй орчлонгийн төв дунд

Тэнэж төөрч энэлсэн тэнэг мунагийн туйлд хүрсэн

Тэрсүүд олон бид нар чинь тэсэхүйеэ бэрх ган зудад баригдсанаа

Тэнхээгээрээ бархирч айлтгая тэгш мянган нүдээрээ болгоо

Тэлүүн уужим сонор чихээ тусга тэнгэв ингэв хэмээн ундууцалгүй

Тээглэж дүрвэлгүй таалан соёрх харж болгоож байгаа биз дээ

Хэдийхэн цагаас инагшид

Хэвээ олж дасалцсан хэлэлцэж сэтгэл санаа нийлэлцсэн

Хэдхэн хот улс нь хэргийн учир бүдүүвчлэн

Гэсгээж тогтоосон цааз ёсыг хэний ч нүүрт хөнгөвчлөн орхихгүй

Хээл хахуулыг шунахайран хураадаггүй хэзээд нэгэн зантай залан Цэдэнсамбуу

Хувьсын цөөн малаа өсгөсөн хурал жасын сүргийг хадгалсан

Хуучин шинэ нүүдэллэн ирсэн бүгд хувраг олны манжны тухайд

Хуримталсан сүүнийхээ дээжийг өргөж хуурмаггүй гурван эрдэнэ залбирч

Худалгүй үнэн сүсгээр мөргөө хур бороог оруулан хайрла

Өчүүхэн дорой бид нарыгаа үзэж болгоож байна уу та

Үүр цайхаас эхэлж үеэ шархиртал тэнээд

Үдээс хойшийн хэрд чинь үглэх дуун ч үгүй болон

Үдшийн хэвтэшний амрах эсэхийн төдийхөн боловч

Үйлийн үрийн боловсрол буй заа гэвч үнэмшиж хатуужин чадахгүй

Үдэд нь орхиод хэвтэв гэтэл хавийн газруудади адилхан гэх

Харчин этгээдэд нь очъё гэтэл харъяат орноос хол

Хааяаа орж нутагласны халзан зам нь ихээхэн гэх

Харилцан найрамдлаар нутаглая гэвч

Хамжлага хуягууд нь дурамжхан гэх хаанаас ч хөдлөхийн аргагүй

Харсаар байж доройтохыг Богд дээд багш нартаа айлтгая гэтэл

Бодь мөрийг хөдөлгөхгүй бөгөөтөл бороо хурыг оруул гэхээ

Бодол тааллыг нь хийморуулах болов уу гэж

Уйдаж гансарсан бид нар чинь учир бүхнээ илтгэе

Улаан шугамын цаасан дээр угсраан залгаж бичээд

Уламжлал хэлэлцэж зөвлөсөн олон улс бид нар чинь

Уйлахын баяимхан дуугаар урьд хожид бархиралцахуйд

Удирдан өршөөгч тэнгэр дэлхий минь уулгамчлан хямралгүй

Урин хилэгнэлгүй уйлмаар баясан таалж

Усны үргэлжлэлийн бороог чинь урсч мэлтэлзтэл нь оруулан

Урьхан гол шиг ногоог чинь ургахын эцсийг нь гүйцэтгэж

Ухаан нь баларсан манийгаа уучлан хүлээж өршөө

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
tsetsee (зочин)

berlaa so much mongolin songdod uran zoholiin iimerhuu zohioluudiig dahij oruulj uguurui.aimr heregtei

doko (зочин)

mash ih bayarlalaa.dahin neml oruulj ughiig husii.mun S.Erdene guain talaar bolomj bwal oruulj ugch tuslaarai

buyka (зочин)

баярлалаа..дараа Агван Хайдавийн талаарх мэдээллтйг оруулж өгч туслаарай!:)

buyka (зочин)

баярлалаа..дараа Агван Хайдавийн талаарх мэдээллтйг оруулж өгч туслаарай!:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)