Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Равжаагийн Хишигбат /1849 - 1916/

Сэдэв : Равжаагийн Хишигбат /1849 - 1916/

Сэдэв : Равжаагийн Хишигбат /1849 - 1916/

Р. Хишигбат нь Ордосын Үдшин хошууны Шарлиг сумын нутаг Хошой цайдам хэмээх газар харц ард малчин Равжаагийн хоёрдугаар хүү болон төржээ. Эцэг нь хатгин овгийн хүн Ордосын баруун гарын өмнөд Үдшин хошууны Алтангэрэл тайжийн албат “Эрдэнийн товч” хэмээх монголын түүхийн алдартай зохиол бичсэн Саган цэцэн Хунтайжийн /1604-1670/ үр удмын хүн байлаа.

Арван насны үеэс нутгийн номтой хүнээр монгол бичиг заалгаж суралцан улмаар ардын аман зохиол бичиг номыг уншиж эхэлсэн нь сайн нөлөө үзүүлжээ. Ялангуяа Хятад оронд Чин улсын дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж нөгөө талаас Ордос нутагт аман зохиол их хөгжсөн зэрэг нь Хишигбатадих нөлөө үзүүлжээ. Иймд багаасаа шүлэг зохиол оролдох болсон ба хятад төвд бичиг үсэгт суралцан, төрийн хэрэгт үнэнч зүтгэж явсан тул хошууны туслах заргач мөн захирагчийн тушаалтай байсан боловч “Арван хоёрын дугуйлан” гэдэг тэмцлийн хөдөлгөөнд оролцож байлаа.

Р. Хишигбат дэвшилтэт, шударга тэмцэгч хүн байсан тул удалгүй хошуу захирагчийн албан тушаалаас халагдсан бөгөөд амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хөдөө гэртээ адуу малаа хариулж, идэшний ногоо тариалж, эм барьж зохиол бүтээлээ туурвиж өнгөрүүлсэн байна.

Уран бүтээлийн тойм :

Хишигбатын уран бүтээлд нийгэм улс төрийн сэдвийг тухайн түүхэн цаг үеийн дэьшилтэд үзэл санааны үүднээс феодлын нийгмийн харгис бурангуйг илчлэн шүүмжлэх аясаар бичиж байсан нь томхон байр эзэлж байна. Энэ нь “Эрхэм олон дугуйлан”, “Үдшин хошууны дугуйлан”, “Сайн цагийн угтамж” ба “Муу цагийн сүүл”, “Утга шүлэг уянга” зэрэг бүтээлүүдээс нь тодорхой харагддаг.

Хишигбатын уран бүтээлийн голлох чиглэл нь утга уянгын яруу найраг юм. Энэ нь ардын дууны хэв маягт ихэд ойртуулсан янаг амраг, хайр сэтгэлийн олон шүлэг холбоо бөгөөд ард түмний бодол санаа, сэтгэлийн үгийг хөндөж бичдэгээрээ их өвөрмөц юм. Үүнд : “Жугаан минь”, “Жугааны хариу шүлэг”, “Тачаангуй сэтгэл”, “Хос морин сайвар” зэрэг нь хамаарагдана.

Тэрвээр хайр сэтгэлтэй хүнээ магтан :

Солонгын өнгө гэрлийн зүйлийн цэцэг шүү

Соно зөгийн хураасан балын амт шүү

Сүрэг олон бүсгүйд ганц чи минь шүү

Шөнийн олон одод дотор цолмон мэт шүү

Гэх мэтээр дүрсэлсэн бол хайр сэтгэлээ тогтоон барьж үнэнч шударга амьдрахын чухлыг сануулж:

Ханилах үед халуун дулаан янаг байтлаа

Хагацахад хүрэхдээ хавьташгүй өштөн болдог

Олон тийшээ хайвалздаг

Оосоргүй сэтгэлийг тэвчих нь зөв гэх мэтээр бичсэн нь олонтаа ажээ.

“Хос морин сайвар” харилцаа шүлэг нь хоёр хэсэгтэй бөгөөд хоёр залуу хүн замд нийлж хос морин сайвраар хосолж ирэх үед данхтай архи хувааж амсаад хошин наадам зугаа үг ярилцсан хэлбэрээр зохиожээ. Эхний хэсэгт нэг нь лам болж нөгөө нь төрийн хар хүн болж үг хэлэлцсэн байх бөгөөд гол санаа нь шажин ламын ёс, харийн санваар, бурхны орон, там бирд цөм худал хоосон болохыг шүүмжилжээ.

Уг харилцаа шүлгийн хоёрдугаар хэсэгт хос морин сайвраар яваа хоёр залуу янаг сэтгэлийн үгээ харилцан хэлэлцэж байгаагаар ер нь аливаа хүнд нэг зан нэг сэтгэл байх хэрэгтэй, хүний харилцан итгэл бол янаг сэтгэлийн дээд чанар юм хэмээн өгүүлжээ. 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
урангоо (зочин)

маш сайн зохиолч шүү хаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)