Монгол Хэл Уран Зохиол : ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937/
Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг т
авьсан, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.

Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925 онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс тєрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ. Удалгvй Д.Нацагдоржийг 1926 оны есдvгээр сарын 11–нд эхнэр Пагмадулам нарын таван хvний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч 1926 оны сvvлчээр Германд очиж Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны зургадугаар сар хvртэл суралцаад мєн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын зэрэгцээ хєлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг. Гэтэл 1929 онд Д.Нацагдоржийг мєн сургуульд нь монголын хуучин тvvх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жилийн хугацаагаар vргэлжлvvлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч удалгvй Д.Нацагдорж, Пагмадулам нарыг германаас татан ирvvлжээ. 1929 оний хавар Германаас гэргий Пагмадуламийн хамт дуудагдан ирж, үндэсний үзэлтэн хэмээн адлуулж байжээ.
1921 оны долдугаар сараас ардын засгийн цэргийн яаманд бичээч, 1922 оноос Д.Сvхбаатарын гарын тvшмэл, Цэргийн яамны дэргэдэх МХЗЭ-ийн “Жавхланг бадаруулагч” vvрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 16 настайдаа Цэргийн яамны орлосон туслах тvшмэл, 1922 оны дєрєвдvгээр сарын 22-нд МАН-ын Тєв Хороонд шилжин зохион байгуулах хэлтсийн туслах тvшмэл, Намын Тєв Хорооны нарийн бичгийн даргын туслах, цэргийн зєвлєлийн нарийн бичгийн дарга, Тєв Хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн дарга, Намын II их хурлаар Тєв хорооны жинхэнэ гишvvн бєгєєд Тєв Хорооны тэргvvлэгч гишvvн, Дотоодыг хамгаалах газарт комиссар, Засгийн газрын нарийн бичгийн дарга, Намын III их хурлаар Тєв Хорооны тэргvvлэгч гишvvний орлогч зэрэг єндєр хариуцлагатай албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллах хугацаан¬даа 1925 онд Монголын пионерийн байгууллагыг vvсгэн байгуулж, МХЗЭ, МYЭ-ийг vvсгэн бай¬гуулахад гар бие оролцож явсан Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршсан.
Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолууд
ыг анх орчуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс хөрвүүлсэн.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Цагаан сар ба хар нулимс гэдэг єгvvллэгтээ Д.Нацагдорж
хувьсгалын ємнєх vеийн ард олны бэрх хэцvv аж тєрж байсныг баян Дагданы зарц бvсгvй Цэрмаагийн дvрээр их л дэлгэр харуулав. Цэрмаагийн зарцлагдаж бие сэтгэл зvдрэн галирч байгааг Дагданы эхнэр, охин Мядагмаа нарын бардам тvрэмгий байдалтай жишин гаргажээ. Yvнийг Д.Нацагдорж:
Дагданы ажлын ихийг хэлэх vv, тvvний эхнэрийн чангыг хэлэх vv ирснээс хойш хэдэн жилийн дотор ер нь ч амарсангvй, бие сэтгэлийн зовлонг цадтал vзжээ.Энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэж дvрсэлжээ. Цэрмаа баруун айлын Чvлтэмтэй дотно танилцаж амрагласан боловч Дорд хvмvvс жаргал мэддэггvй, ядуу хvнд янаг байдаггvй гэж тэдний ариун сэтгэлийг гэрийн эздийн шоовдорлон доромжилж буйг Д.Нацагдорж зохиолын vйл явдлаар тодорхой зураглажээ. Ядуу хvнд янаг байдаггvй мэт ноёд дээдэс vзэж, амрагласан хосын зvvний vзvvр ч оромгvй нягт ариун сэтгэл дундуур хvч тvрэхийн хvйтэн мэс шургуулан тvмэн зовлон хагацалд унагаж байсныг Их авгай, Учиртай гурван толгой зохиолд дэлгэрэнгvй дvрсэлсэн юм. Сорд залагдаж хєсєр хаягдсан Оюунчимэгийн vнэнч сэтгэл, шударга зан тєрх, тэмцэгч шинжийг тодруулж, шарын шашны бурангуй чанарыг Их авгай-д илрvvлэн шvvмжилсэн бол Учиртай гурван толгой-д хайр сэтгэлийн тэмцээнээс улбаалан хамжлагат бурангуй нийгмийн vндсэн анги болсон эгэл ард эзэд ноёны эвлэршгvй тэмцлийг тусгасан юм.

Д.Нацадорж “Од” шүлгэндээ:
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү ? Үгүй юу ?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи ?>


Од гэж шинжлэх ухаан техникийн хөгжил, дэвшил, түүний хүчин чадалд баттайяа итгэсэн санааг зохиолдоо гүнзгий шингээжээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
мөөгии (зочин)

хамгийн сэтгэлд хүрэм зохиол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)