Монгол Хэл Уран Зохиол : СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ /1902-1937/

СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ /1902-1937/

СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ /1902-1937/

Сономбалжирын Буяннэмэх нь 1902 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Бага байхад нь аав ээж нь нас барж нагац эгч дээрээ очсон ч ядуугийн эрхээр түүнийг Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайж түүнд Харчин угсааны Ашинга гэдэг хүнээр Монгол Манж хэл бичгийг голлон, мөн Хятад хэл бичгийг заалгадаг байжээ.

С.Буяннэмэх нь багаасаа ард түмий эрх чөлөөний төлөө тэмцэж Сүхбаатарын байгуулсан хувьсгалт нууц бүлгэмд орсон бөгөөд 1921 оны эхээр гишүүн болсон байна. Хиагт хотод ардын журамт цэрэг ялалт хийсний маргааш өдрөөс эхлэн ардын түр засгийн газрын гадаад хэлтсийн бичээчээр эхлэн ажиллажээ. Буяннэмэх нь Эрхүү хотноо очиж Монголын үнэн сонин болон хувьсгалчдын ухуулага хуудсыг эрхлэн гаргаж байгаад 1921 онд нийслэл хүрээнд ирж цэрэг ардын дотор суртлын ажлыг эрхлэн хийж байхдаа “Ертөнцийн улирал”, “Хувьсгал”, “Ардын намын аливаа учир”, “Засаг төрөл гарал учруудыг товчилсон толь” гэдэг номыг Ишдоржийн хамт 1922 онд бичиж гаргажээ.

Бошгийг халах залуучуудын эвлэлийн соёл урлагийн ажлыг тэрээр цоо шинээр явуулж байсан юм. 1922 оны 3 сарын 28 нд жанжин Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд “Ойрхи цагийн товч түүх” жүжгээ найруулан тавьжээ.

Энэхүү жүжгээ 1922 онд бичээд 1924 онд хэвлүүлэхээр засвар хийн таван дэвтэр 32 бүлэг болгожээ. Мөн 1922 оны өвөл Москва хотноо хуралдсан Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд очиж В.И.Ленинтэй уулзсан байна.

1924 – 1926 онд С.Буяннэмэх өвөр Монголд байсан бөгөөд тэнд байхдаа “Дотоод Монголын ардын сэтгүүл” гэдэг суртлын ба уран сайхны сэтгүүл эрхлэн гаргаж байсны дээр шүлэг өгүүллэгээ үргэлжлүүлэн бичиж байжээ.

Эх орондоо буцаж ирсний дараа Буяннэмэхийг Буриад Монголын гуйлтаар Буриадад очиж багшийн сургуулийн монгол хэл бичгийн багш, сонин хэвлэл, урлаг утга зохиолыг хэвлүүлэх зэрэг ажлуудыг нэг жил хийж байгаад иржээ. Тэрээр Буриадад байхдаа “Алсыг зорьсон алтан загас” тууж, “Аюулт дайны чимээ”, мөн хүүхдийн 10 гаруй өгүүлэг “Нарны эргэлт” гэдэг шүлэг “Ленин” гэдэг нийтлэл зэргийг бичиж 1927 онд гарсан “Уран үгсийн чимэг” гэдэг эмхтгэл болон бусад хэвлэлд нийтлүүлсэн байна.

С.Буяннэмэх зөвхөн зохиол оролдоод зогссонгүй мөн энэ үеэс уран зохиолын онол, шүүмжлэл судлалын ажлыг идэвхитэй хийж эхэлжээ. 1929 онд хэвлэгдсэн Уран үгсийн чуулган, Уран зохиолыг хэрхэн зохиох сэдэв гэсэн 2 том бүтээл хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл нь олон талтай баялаг юм. 1936 онд зохиосон Малчин Товуудай хэмээх тууж нь тухайн үеийн ухуулгын уран зохиод шинэ дэвшилт байлаа. С.Буяннэмэх “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Марал шар”, “Харанхуй засаг”, “Шөнийн буг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Хар барс”, “Ардын долоон баатар”, Үнэн” зэрэг арав гаруй жүжиг бичсэн бөгөөд “Хоршоо жингийн дуу” , “Сэрэмж” , “Нутаг усны тэмцэл” зэрэг хэдэн жүжиг нь одоо хараахан олдоогүй байна. Эднээс хамгийн алдартай нь харанхуй засаг юм.

С.Буяннэмэхийг 1937 оны намар улс төрийн хэргээр баригдаж яваад эсгийн дотор бүтэж нас нөхчжээ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Мичидмаа (зочин)

goy goy uran zohioluudiig oruulaachee

BAASKA (зочин)

DARAA N С ДУЛМЫГ ШҮҮ

Зочин

goe bna

энбо (зочин)

sain hun bsn ym bna daanch zaluugaaraa gutgegdej nas nuhchsn ym bna ter helmegdelteer mongoliin saihan saihan humuus uregdsndee huurhii

~~~Simpleone ~~~ (зочин)

за маш их баярлалаа.. хичээлээ амжилттай хийж дуусгалаа ^__^

анужин (зочин)

goy bn aa ghdee shuleg uguuleguudiig n yaj oloh uuu?

uran tsetseg (зочин)

goy goy shuleg zohiohiin maaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)