Монгол Хэл Уран Зохиол : ШИРНЭНГИЙН АЮУШ /1903-1938/

ШИРНЭНГИЙН АЮУШ /1903-1938/

ШИРНЭНГИЙН АЮУШ /1903-1938/

Орчин үеийн Монголын уран зохиолд театрын урлаг жүжгийн зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн зохиолч, судлаач Аюуш 1903 онд малчин ард Ширнэнгийн гэр бүлд төржээ.

1921 оны бошгыг халах залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж 1922 оны 2-р сард МХЗЭ-ийн түр цагийн Төв хорооны эрхлэн Ший жүжгийн анхны бүлгэм байгуулахад идэвхийлэн оролцож С. Буяннэмэхийн “Ойрх цагийн товч түүх” жүжгийг тавихад сайн дураараа оролцожтоглосон байна.

Тэрбээр 1926-1928 онд Москва хотноо Дорно дахины хөдөлмөрийн э хамтын их сургууль /КУТВ/-д суралцан төгсөж Европ дахины урлаг уран сайхны мэдлэгийг их сонирхон судлажээ.

1935 оны 2-р сарын 25-нд Ардын бага хурлын тэргүүлэгчид Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор нөхөр Аюуш болбоос улсын ардын үндэсний уран сайхны ажилд он удаан жил идэвхитэйгээр чармайн зүтгэж тус улсад онц ихээхэн ашиг тус бүхий ажил бүтээсээр ирсэн гэж тэмдэглээд улсын гавяъат алдарт уран зохиолч цол олгож байв.

1930-аад оны дунд үеэс түүнийг театр жүжгийн салбарт өөрийн явцуу үйл ажиллагаагаа шургуулсан, театр жүжгийг олон түмэн ардаас тасалсан гэх мэтээр хавчин гадуурхаж байсан ба ардын гэгээрүүлэх яамны дэд сайд, улс төр уран сайхны зөвлөлийн даргын ажлаас гэнэт халж цэргийн клубын дарга болгон дарж улмаар ардын дайсан, японы тагнуул, үндсэрхэг үзэлтэн нэр хоч зүүж 1938 онд хилсдүүлэн баривчилж шоронд хорьж амь насыг нь хөнөөсөн юм. Ингэж авъяас билэгт зохиолч Ши. Аюуш дөнгөж 35 настайдаа уран бүтээлийн ид цэцэглэлтийн үедээ харамсалтай амь үзэгджээ. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)