Монгол Хэл Уран Зохиол : ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

Дэндэвийн Пүрэвдорж

Орчин үеийн Монголын яруу найраг, найраглалын зохиолын нэрд гарсан төлөөлөгч, МУ-н төрийн шагналт /1981/, ардын уран зохиолч, яруу найрагч Д. Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчны гэрт төржээ. Нутагтаа бага дунд сургуулийг төгсөөд 1953 оноос Улаанбаатар хотноо улсын хөгжимт драмын театрт ажиллах болсон нь урлаг уран зохиолын авъяасаа нээхэд сайхан боломж болжээ. Удалгүй Зөвлөлт холбоот улсын Москва хотноо М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1964 оноос одоог хүртэл МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв. Түүний бичсэн Чингис, Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би, Хөх даалимбан тэрлэг, Хар цас зэрэг бүтээлүүд нь байдаг.

Хөх даалимбан тэрлэг найраглал:

Д. Пүрэвдорж Хар цас найраглалдаа дэлхийн 2-р дайны хөнөөлийг дүрсэлсэн бол энэхүү Хөх паалимбан тэрлэг найраглалдаа Халх голын дайн Монгол нэгэн өрхийн амьдралд ямар хөнөөл гамшиг учруулсныг дүрсэлжээ. Энэ дайн Монголын 18000 цэрэг эр амь насаа алдаж их хохирол үзсэн ч Монголын ард түмэн ялж эрх чөлөө тусгаар тогтнолоо олсон билээ.

Халх голын дайн зөвхөн

Халх голын л дайн байсангүй ээ

Хайртай бүхнээ дайнаас өмөөрсөн

Хамаг ардын дайн байлаа

Найраглалын зохиомж нь үйл явдлын өрнөлд уянгын би баатрыг гаргажээ. Эр нөхрөө дайнд үдсэн залуу бүсгүй тэнгэр өнгөтэй хөх даалимбаар тэрлэг эсгэн оёж нөхрөө угтах гэсэн боловч нөхөр нь дайнд үрэгдсэн байдаг.

Найраглал нь бүхэлдээ уянгын уран дүрслэлээр элбэг жирийн амьдрал тэмцлийн аугаа их утга агуулгыг өргөмжилсөн, яруу найрагчийн сэтгэлийн толь болсон чамбай бүтээл болж чадсан юм

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
ochiroo (зочин)

237 hun nas barsan ym shuu dee, bitgii ingej hudlaa ym zohioj baigaach

зочин (зочин)

ochiroo chi bas ooroo ingej huidlaa um bichij bolkuue.ji harin ooroo zohiogood bgha um bishuu!!!

zochin (зочин)

harin tn yun 237 ve

эрик (зочин)

хаха очироо минь дээ чи өөрөө л зохиож байна даа

Баттулга (зочин)

Маш гое намтар бна.Сэтгэл маш их хөдөллөө.Баярлалаа
г

zolboo (зочин)

t34

zolboo (зочин)

ta nar face book haygaa ogoooch pls

оеко (зочин)

энэ намтраас авах гэсэн мэдээлэлээ авч чадсангүй

оеко (зочин)

энэ намтраас авах гэсэн мэдээлэлээ авч чадсангүй уучлаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)