Монгол Хэл Уран Зохиол : БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

бавуугийн лхагвасүрэн

МУ-н төрийн шагналт /1990/, соёлын гавъяат зүтгэлтэн /1999/, жүжиг киноны зохиолч яруу найрагч Б. Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Өнжүүл сумын нутагт малчны гэрт төржээ. Нутагтаа бага дэнд сургууль, Улаанбаатар хотноо худалдааны техникум төгсжээ. Дараа нь 1961 оноос хүүхэлдэйн театрт орж урлагийн ажлаа эхэлсэн байна. 1974 онд Орос улсад киноны дээд сургуульд суралцжээ. Лхагвасүрэн МУ-н ардын их хурдлын гишүүн, хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан.

Боржигоны бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
sodoo (зочин)

bi tsag hugatsaanii toolol tsagaan suunii urgamal gedeg shulgiig tavij uguuch adminaaaa

osohoo (зочин)

goe shuleg shu gaihaltai yruu nairagch hun bahrahmaar

haliunaa (зочин)

bi tsagaan suunii urgamal gedeg shulgiig tavij ogooch please!!!!!!!!!!!!!!

dulguun (зочин)

bich sen duu garj ireh gui bn sh deeeeeee????????????????????????????????

dulguun (зочин)

bi tsagaan suunii urgamal shulgiig taivg ogooch pls bi

marlaa (зочин)

bi tsagaan suunii urgamal shulgiig taviad ogooch

munkhjin (зочин)

bi tsagaan suunii urgamal shulgiig uguuch

LHAGVA (зочин)

bi tsagaan svvnii urgamal shvlgiig taviad ogooch

bymbaa (зочин)

bi tsagaan svvnii urgamal shvlgiig taviad ogooch tavibal bayrlah bna

urka (зочин)

bi tsagaan svvnii urgamal

enhbileg (зочин)

adminaaa bi tsagaan suuni urgamal shulgiig tavj ogooch thu

enhbileg (зочин)

ene urka gdg huuhed Nomgon ahlah surguuliin 8a angid surdag huuhed mn u

enhbileg (зочин)

хүү амьд уу урка гэдэг хүүхдээ

Enerel (зочин)

Bi stagaan suunii urgamal shulgiig tavj uguuct

namuun (зочин)

bi tsagaan suunii urgam urgamal shulgiig tavij ogooch

ne ne (зочин)

ta bi tsagaan suuni urgamal shulgiig oruulj ogno uu

DEMONS sugnuud (зочин)

ta buhnees guij bnbitsagaan suuni yrgamaliig taviiiiiiaaaadogooch

amka (зочин)

goycshuu

51 (зочин)

bi tsagaan suunii urgamal gedeg shulgiig tavij ogooch dee guiy

Uuganaa (зочин)

Bi tsagaan suunii urgamal shulgiig tawij ogooch uneheer oldodgui shuleg bn aa

Tsolmon (зочин)

bi tsagaan sunii urgamal shul
giig tawij ogch tuslaach heregtei bn

Huslen (зочин)

goy shuleg bna tsagaan suunii urgamal oruulaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)