Монгол Хэл Уран Зохиол : ЛОДОНГИЙН ТҮДЭВ

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

лодонгийн түдэв

МХЗЭ-ийн нэрэмжит болон МЗЭ-ийнэ шагналт, МУ-н төрийн шагналт хэл бичгийн ухааны доктор Л. Түдэв 1935 онд Говь Алтай аймгийн Наран сумын нутагт төржээ. Нутагтаа бага дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотноо УБДС-ийн Орос хэлний салбарыг төгсжээ. Мөн Москва хотноо нийгмийн ухааны сургуульд суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан зохиолч судлааж хүн юм. Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос Англи Болгар Чех Унгар Герман Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс түүнийг Сүхбаатарын одон, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн байна. Мөн тэрээр Зууны шилдэг сэтгүүлч өргөмжлөлийг хүртжээ.

Л. ТүдэвОройгүй сүм романы тухай

Зохиолын гол баатар Санж, үгээгүй ядуу айлын хүү бөгөөд аав ээж нь сүсэг бишрэл гэж жигтэйхэн, эхлэл хэсгийнх нь хүүгээ лам болох нэг шалгалт шиг юманд тэнцээд хамгийн бага цолтой бандиахай болоход нь ямар их баярлаж байгаа бас хүү нь аав ээжийнхээ дуртай балинг гаргаж өгөх үе нь ямар өрөвдөлтэй гээч. За тэгээд лам хүү номын эрдэмт багш Чоймчиг гэлэнг дагалдан алс холын төвд рүү монголын бас л нэлээн хэдэн буян хурааж ариун бурхны оронд очиж үзэн тоймгүй олон бурхан шүтээнд мөргөн амьдын хүслээ гүйцэлдүүлэх зорилго бүхий хүмүүсийн хамтаар тэээээр холын газар луу бараг л хоёр зээрдээрээ зориг мэдэн гарч байгаа нь үнэн гайхмаар хэхэ. Ээ дээ тэгээд тэр хүнд бэрх аялалын замд юу эс тохиолдохов дээ. Бяцхан хүү азаар багшийн хамт олон олон бэрхшээлийг туулан зорьсон газартаа мэнд хүрээд хүний газрын хөрсөнд дасаж амжаагүй байхад нь эрхэм багш нь нэгэн сүмд шавь оруулаад, өөрөө зулын гол болон хайлж ертөнцийг орхих бөгөөд Санж хүү нас биеэнд хүртлээ ном эрдэмд тасралтгүй, шантралгүй зүтгэн суралцсаар бурханы шашны хамгийн том цолонд хүрэх замдаа амссан туулсан бүхэн хязгааргүй сонирхолтой. Хүн л болсон хойно бүх л сурч мэдэх учиртай бүхнийг эзэмшсэн хойно өөрийн төрсөн нутаг ус, аав ээжээ санагалзахын эрхэнд Монгол луугаа явах хүслээ сайн найзаа гэж бодож явдаг зиндааны нөхөртөө цухуйлган хэлэх ба тэр хүн нь харин ч эсэргээр ахлах лам нарын гар хөлийн үзүүр байж таараад зогсохгүй бурхан шажны ном эрдмийн нууцыг эзэмшсэн хүнийг яасан ч гадагшаа гарган хүмүүст түгээн дэлгэрүүлж болохгүй гэсэн хачирхалтай өмхий санаа гаргаад залуу лхаарамбыг нутгийн зүг жолоо залахаас нь өмнө амжиж унтаагаар нь сүлбэж алах санаа гаргаад байгааг харин атаархуу хорон үгтэй атгаг санаатай гэж үнэлж байсан мөн нэг зиндааны лам залуу ирж дуулгаад асар болгоомжтой суухыг сануулан буцдаг бөгөөд нөхрийн үгээр өөрийг нь алахаар ирсэн зандалчдыг(тэдэн дунд нөхрөө гэж бодож байсан хар санаат ч бас байдаг) хөнжлөөр бүтээсэн туламтай гурилаар мунхруулж орхиод өөрөө нэг бадарчинтай зам нийлэн үүр цүүрээр дутаан оддог боловч замдаа өнөөх бадарчин бэрээвэн хийдийн харгис гэлэнмаа нарт зодуулан харамсалтайгаар амь үрэгддэг юм. Төрсөн нутагтаа арайхийн ирээд Санждолбийчойжамц хамба ламтан болдог бөгөөд ертөнцийн хязгааргүй зовлон түүнд бас л амар заяа үзүүлэлгүй хэмлэсээр эцсийн эцэст цөллөгт хоёр нүдээ сохлуулан байж суух болох нь ямар муухай гээч. Зохиолын төгсгөлд түүний мэлмий харанхуйг далимдуулан цөллөгт он удаан жил хүний бараа хараагүйгээс баярласан сэтгэлээ дарж чадалгүй тэнхээ мэдэн хуучиласан хамба ахуйдаа бүтээж амжаагүй оройгүй сүмийг хэрхэн яаж гүйцээн барих нууц арга-ыг бичиж тэмдэглэн авч байжээ гэдгийг нь хулсан үзэгний чихрах чимээгээр ухааран өрөвдөлтэйгээр бухимдан хоцорч буйг өгүүлдэг.

 Эрхий дарам зай

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.


Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.
- Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд өргөн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач түүний толгой , дээр их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бүтээж чадахгүй бол нүгэл алдас болохоор барахгүй амь насанд нь халтай гэж тэрхүү аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хүн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сүрдүүлжээ.
"Нэгэн дунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лүндэн зарлиг буусныг сонссон хүн болгон зураачийг өрөвдөж байлаа. "Харганын ноос түүж эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бүхэн Жамба зураачид падгүй хэрэг, түүний өмнөөс хэн ч тэр хэцүү ажлыг бүтээгээд өгөхгүй нь лавтай. Өөрөө л шийдэх учиртай. Тийнхүү хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс өөр бодол толгойд орж ирсэнгүй. Богд эзний даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа. Өнгөрөх хоног болгон нь зураачийг гунигт төгсгөл рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног өнгөрөөн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангүй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нүднийхээ өмнө хий агаарт үзэхээр болоогүй байхад тэр бийр будаг нийлүүлдэггүй зантай ажээ.
... Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нөхөд нь ч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй, биелэшгүй юманд хариу олдсонгүй. Зураачийн түмэн ухаан, мянган арга ч тус болсонгүй. Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрийнхээ гадна гиюүрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.
- Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:
- Ай мэдэхгүй. Санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мөн ч олон хүнтэй уулзаж мөн ч их юм сонслоо. Ийм лүндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ үрчлээт духаа илж
- Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хүний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар "даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш дээ гэж хэлэв.
"Нээрээ хүний ухаанд багтаад зарлиг лүндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггүй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.
- Май, миний хувийг хүрт! гэж зураач хэлээд гуйлгачинд үдийн хоолоо өглөө. Шаант чөмгийг тэр адис хүртэх мэт хоёр гардан аваад шууд л өвөртлөв.
- За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мөдхөн дуусгаарай! гэж тэр ерөөгөөд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.
- Хөөе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гүйн хүрч түүний задгай энгэр лүү ширтэн гөлрөв. Сая өгсөн шаант чөмгөө буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дөрвөн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүх л хувцсаа ганц биендээ өмсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цөөлдөг ажээ.
Зураач түүний давхар давхар мөртөө товч шилбэгүй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо
- Давхар дээлт чамд өглөг их олдох болтугай! гэж ерөөгөөд гэр өөдөө буцаж гүйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мөрөө хөөн амандаа бувтнан үглэсээр оджээ.

Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж хооронд нь өчүүхэн ч зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг төдий боловч зааны дүрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхүү мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ. "Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж өгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж үлдсэн боловч гуйлгачны ухаанаас төрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгүй өнгөрчээ.

1990 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
tl (зочин)

uneheer hund heregtei ym bichij ushuu ih ym oruulaarai amjilt

nice2 (зочин)

sn2 gehdee john delgerengui orularai

killer (зочин)

uneheer gaigui ym bichjee bayr hurgey

тшыхуул (зочин)

uneheer gaihaltai yum iim zuiliig harj bgaagui yum bna uneheer gaihaltai duu ni ch gesen bi uuruu america hun l dee mongold ireed 2 jil bolj bn a i am crying

binderya (зочин)

goe um bn ulam goe bolgooroi amjilt husie

killergirl (зочин)

vgen boroo esse.g ni oruulaarai unheer goe surgamhtai esse shu

АнхБаяр (зочин)

Like (y)

Зочин

үл тячё

Enkhtsetseg (зочин)

HUN TORLOO GEJ SHULEG BAIDAG UU

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)