Монгол Хэл Уран Зохиол : Монгол хэл бичгийн улсын 33-р олимпиад Х анги. 2002 он.

Монгол хэл бичгийн улсын 33-р олимпиад Х анги. 2002 он.

Монгол хэл бичгийн улсын 33-р олимпиад

Х анги. 2002 он.

1. Дараах өгүүлбэрийг өгүүлбэрзүйгээр ажилла. /6 оноо/

Ганцхан мөнгөн зулын гэрэл анивчин хүж, арцын үнэр анхилж, хаашаа л харвал хадаг яндар болсон энэ сүмийн юм бүхэн эрхэмсэг, нууц бөгөөд мөргөлчдийн сэтгэлд үзүүргүй бишрэлийн оосрыг үхлүүд зангидна.”

2. Үгзүйгээр задлах. /2 оноо/

сэтгэлд

3. Авиазүйгээр задлах. /3 оноо/

ер

4. Үгийн сангийн дараах даалгаврыг гүйцэтгэ. /2 оноо/

а. “Хадаг гэдэг үгийг үүсвэр бүрэлдэхүүний үүднээс тодорхойл.

б. “Хүж арц гэдэг үг ямар аргаар бүтсэн бэ?

5. Утгазүй. /4 оноо/

а. “Анхил гэдэг үгийн төсөөт үгийг ол.

б. Дээрх өгүүлбэрээс тойрууллын аргаар бүтсэн үгийг ол.

в. “Мөнгөн зул гэдэг үгэнд ямар үг хураагдсан бэ?

г. “Хаашаа л харвал гэдэг үгийн ойролцоо утгатай үг хэллэг хоёрыг бич.

6. Дараах эхийн найруулгын алдааг засаж бич. /4 оноо/

Нүд бол хүний эрхтэн бөгөөд хүн бүр нүдний шил зүүх хэрэгтэй.

Нүд бол эмзэг эрхтэн бөгөөд нарны шил, зүгээр харааны шил зүүх хэрэгтэй.”

7. “Нүд гэдэг сэдвийн дагуу 30 орчим үгтэй эргэцүүлэмж бич. /3 оноо/

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

Ганцхан мөнгөн зулын гэрэл анивчин хүж, арцын үнэр анхилж, хаашаа л харвал хадаг яндар болсон энэ сүмийн юм бүхэн эрхэмсэг, нууц бөгөөд мөргөлчдийн сэтгэлд үзүүргүй бишрэлийн оосрыг үхлүүд зангидна.” Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

Хоёрдугаар даалгавар.

1. сэтгэлд – сэд +гэ + л + 0 +д

сэд- идэвхтэй үйл язгуур

-гэ- үйлээс үйл үг бүтээх дагавар

-л- үйлээс нэр үг бүтээх дагавар

-0- ганц тооны нөхцөл

-д өгөх оршихын тийн ялгалын нөхцөл

2. Үүсмэл, дагаврын аргаар үүссэн.

3. Жинхэнэ нэр, ерийн нэр, ганц тоо, өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржсэн, хамаатуулах нөхцөлгүй, өгүүлбэрт шууд бус тусагдахуун болсон.

Гуравдугаар даалгавар.

“ер” – 2 үсэг, 3 авиа.

е - нь j гийгүүлэгч, ө эгшиг болж задарна.

Дөрөвдүгээр даалгавар.

А. “хадаг” - үүсвэр бүрэлдэхүүний хувьд уугуул хэлний үг.

Б. “Хүж арц”- гэдэг холбоо үг нь зэрэгцүүлэх холбоогоор, ойролцоо утгатай 2 үг үндсээрээ хоршиж бүтсэн.

Тавдугаар даалгавар .

А. Анхил - гэдэг үгийн төсөөт үг нь “ханхал” юм.

Монгол хэлний төсөөт үгийг хэлбэр ба утгаараа нэгэн зэрэг хагас буюу бүрэн бус тохирох нэгж гэж тодорхойлж болно. Үүнийг хэлний төсөөт үг буюу параномия гэж хэлж болно. Харин хэлбэрээрээ төстэй, утгаараа огт өөр үгсийг хэлэхийн төсөөт үг буюу төсөөрхүү үг параномазия гэнэ. /Б.Идэрбаяр., Монгол хэлний төсөөт үг. Уб., 2005 он, х-9 /

Тиймээс анхил гэдэг үгийн эхэнд “х” авиа нэмж, “и” авиаг нь “а” авиагаар сэлгэж, “ханхал” гэсэн төсөөт үгийг үүсгэж болно.

Б. “Үзүүргүй бишрэлийн оосрыг үхлүүд зангидна” гэдэг өгүүлбэр нь сүсэг бишрэлийг нь улам төрүүлнэ гэсэн санааг тойрууллын аргаар илэрхийлжээ. Үхлүүд зангидна гэдэг нь уяа оосрыг тайлагдахгүй болтол уяж зангидахыг хэлэх бөгөөд сүсэг бишрэл хэмээх хийсвэр ойлголтыг оосор болгон юмшуулжээ.

Тойруулал гэдэг нь утга шилжүүлэн хэрэглэх дүрслэх хэрэглүүр. Бодот байдлын юмсыг шууд бус далд битүү утгаар өөр үгээр орлуулан хэрэглэдэг арга юм. /Галбаатар /

В. “Мөнгөн зул” гэдэг холбоо үгэнд “цөгцтэй” гэдэг нэр үг хураагдсан. Энд цөгцийг бүтсэн эдээр төлөөлөн нэрлэжээ.

Г. “Хаашаа л харвал” гэдэг үгтэй ойролцоо утгатай – “хаа сайгүй, энд тэндгүй, талаар нэг” гэсэн үгс байна.

Зургадугаар даалгавар.

Нүд бол эмзэг эрхтэн учраас нарны юмуу харааны шил зүүж, хамгаалж байх хэрэгтэй.

Долдугаар даалгавар.

“Нүд “эргэцүүлэмж

/30 орчим үг/

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
oyuntsetseg (зочин)

bayarlalaa

altaisaihan (зочин)

yostoi thanks

Зочин

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)