Монгол Хэл Уран Зохиол : Монгол хэл бичгийн олимпиад X анги. /2005 он /

Монгол хэл бичгийн олимпиад X анги. /2005 он /

Монгол хэл бичгийн олимпиад

X анги. /2005 он /

Нэгдүгээр даалгавар.

Дараах өгүүлбэрийн бүтэц, утга санаа, мэдээллийн бүтцийг сайтар ажиглаад өгүүлэхүүн төвүүдийг тогтоож, гишүүдээр зураад, бүтэцхэв шинжийг нь тодорхойлж бич.

Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомдож, Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал өдүүлсэн банди Буниаг шүхрийг нь шатааж, зуу торлогд гэж ял оноосон, чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. /Б.Ринчен/

Хоёрдугаар даалгавар.

Дээрх өгүүлбэрийг уншаад үгзүйн дараах даалгаврыг гүйцэтгэ.

1. Дээрх өгүүлбэрт нэрлэхийн тийн ялгалын нөхцөлт үг хэд байна вэ?

А. 1 Б. 2 В. 3 Г. 4

2. Аль үйл үг нь өөрөө үйлдэх хэвд байна вэ?

А. Торлогд- Б. Нийлэлц- В. Шатаа - Г. Оноо

3. “Зоогэдэг үг ямар тийн ялгалд байна вэ?

А. Нэрлэх Б. Харьяалах В. Өгөх орших Г. Чиглэх

4. “зуу гэдэг үг ямар тооны нэрийн утгатай орсон бэ?

А. Тойм тоо Б. Дахих тоо В. Үндсэн тоо Г. Дэс тоо

5. Дээрх өгүүлбэрийн ямар үгийн дараа буюу гэдэг холбох үгийг оруулж найруулах боломжтой вэ?

А. Өмнө Б. Оноосон В. Ёсонд Г. Буниаг

Гуравдугаар даалгавар.

Утгазүйн даалгаврыг гүйцэтгэ.

1. Дараах өгүүлбэрийн гол санааг хэвшмэл хэлцээр илэрхийл.

Өлсөж ядарсан Дамиран багын анд Самдангаа туслана байх гэж бат итгээд хүчтэй цасан шуургыг сөрөн мацсаар хүрч очиход нь цай ч үгүй, царай ч үгүй ууртай амьтан угтжээ.

2. Дараах хэлц өгүүлбэрийн үүсгэл санааг болон гол санааг товч тайлбарла.

Сүүдрийг барьж, салхийг харвах

Дөрөвдүгээр даалгавар.

Жишээ тус бүрт дүрслэлийн ямар ур маяг хэрэглэсэн бэ?

1. Үнсэнд хаясан шалз шиг.....................................................

2. Ээрэм нутгийн мангас эр эмгүй сахалтай /ямаа/......................

3. Хөдөөд хөх тохом .......................................................................

4. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ .....................................................

5. Төрийн төлөө оготно боож үхнэ................................................

Тавдугаар даалгавар.

Б.ЯвуухулангийнБи хаана төрөө вэ?” шүлгийн аль нэг бадгийг сонгож бичээд уран сайхны онцлогийг тайлбарла.

Зургадугаар даалгавар.

Дараах сэдвийг монгол бичгээр бич.

Зам

Зам харагдахад хүн бодогдоно. Цэх шулуун явъя хэмээсэн эрмэлзэл нь танигдана. Сэрэмжлэхдээ тойрсон хэвгий, айхдаа гэлдэрсэн жалга, зориглохдоо давхисан тал, зүдэрч давсан даваа бүхэн нь алган дээр мэт тод. Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл өвтгөнө. /Д.Батбаяр/

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

Тэгээд тэр өдөр олон лам хуврагийн өмнө их гэсгүй бэрээгээр багана цохин цогдомдож, Винайн ёсонд хувраг хүний зарчимд үл нийлэлцэх явдал өдүүлсэн банди Буниаг шүхрийг нь шатааж, зуу торлогд гэж ял оноосон, чийрэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. /Б.Ринчен/

Хоёрдугаар даалгавар.

1. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг: гэсгүй, дуганч нар

2. Өөрөө үйлдэх хэвд байгаа үйл үг: торлогд

3. Зоон дээргэдэг холбоо үгийнзоонь харьяалахын тийн ялгалын тэг нөхцөлтэй.

4. Зуу гэдэг тооны нэр зуун удаа гэсэн дахих тооны утгаар орсон.

5. винайн ёс буюу хувраг хүний зарчимд үл нийлэлцэх “-гэж буюуг оруулж найруулж болно.

Гуравдугаар даалгавар.

1. Их санасан газар есөн шөнө хоосон хонох

2. Сүүдрийг барьж, салхийг харвахгэдэг хэлцийн:

Үүсгэл санаа нь: сүүдэр, салхи аль аль нь баригдахгүй, биегүй хоосон зүйлс.

Гол санаа нь: хэзээ ч бүтэшгүй зүйл бол сүүдрийг барьж, салхийг харвахтай адилхан юм .

Дөрөвдүгээр даалгавар.

Үнсэнд хаясан шалз шиг - зүйрлэл

Ээрэм нутгийн мангас эр эмгүй сахалтай /ямаа/ - хүншүүлэл

Хөдөөд хөх тохомадилтгал, багасгал

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэадилтгал,егөөдөл

Төрийн төлөө оготно боож үхнэёгтлол

Тавдугаар даалгавар.

Б.ЯвуухулангийнБи хаана төрөө вэ?” шүлэг

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Энэ бадгийг толгой холбож, эхний мөрийг бадгийн төгсгөлд давтаж, жаазалсан.Бусад 3 мөр нь тэгш зэргэдээр бичигдсэн.

Зургадугаар даалгавар.

Монгол бичгээр бич.

Зам

Зам харагдахад хүн бодогдоно. Цэх шулуун явъя хэмээсэн эрмэлзэл нь танигдана. Сэрэмжлэхдээ тойрсон хэвгий, айхдаа гэлдэрсэн жалга, зориглохдоо давхисан тал, зүдэрч давсан даваа бүхэн нь алган дээр мэт тод. Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл өвтгөнө. /Д.Батбаяр/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)