Монгол хэл бичгийн улсын олимпиад. Х анги /2006 он/

Монгол хэл бичгийн улсын олимпиад

X анги. /2006 он/

Нэгдүгээр даалгавар. Эх / 6 оноо/

Зун

Баланд шунасан эрвээхий буух цэцгээ эс олон эргэлдэнэ. Өнгө цэцгэн даашинзтай охидыг өөр хооронд нь ялгахад цэцгээ андуурсан эрвээхий шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан ишиг хурга сул хивэн тийрнэ. Сүүдэр хайсан салхи нарны туяанд дуниартан сүр бараатай уулс унтаа юм шиг зүүрмэглэнэ.

1. эхээс адилтгал олж бич.

2. эхээс зүйрлэл олж бич.

3. “баланд согтсон эрвээхий”, “сүүдэр хайсан салхи”, “уулс зүүрмэглэх” гэсэн холбоо үгсийн дүрслэх хэрэглүүрийг тодорхойл.

4. уг эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Найруулгын ямар төрөл вэ?

5. Цогцолборуудын өгүүлбэрийг утга, хэлбэрийн хувьд хэрхэн холбосон байна вэ?

Хоёрдугаар даалгавар. Өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийг тодорхойл. /4 оноо/

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ. /Л.Түдэв/

Гуравдугаар даалгавар. Үгзүйн дараах даалгаврыг хий. /5 оноо/

А. Дээрх эхэд нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй хэдэн үйл үг байна вэ?

Б. Дээрх эхэд байгаа нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үгийг бич.

В. “Нарны туяа” гэдэг холбоо үгэнд орсон харъяалахын тийн ялгалын утгыг тодорхойлж бич.

Г. “Нас” гэдэг язгуураас төрөл үг 4-ийг бүтээ.

Дөрөвдүгээр даалгавар. Дараах авиа зүй, зөв бичих даалгаврыг гүйцэтгэ. /4 оноо/

А. “хямдаръя” гэсэн үгийг авиа зүйгээр задалж бич.

Б. Дараах үгсээс зөв бичсэн үгийг олж, холбогдох дүрмийг тайлбарлаж бич.

1. идэвхжинэ 2. идэвхэжнэ 3. идэвхижнэ

Тавдугаар даалгавар. Утга зүйн даалгавар /5 оноо/

1. “Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна” гэсэн өгүүлбэрийн санааг нэг хоёр үгээр бич.

2. Өгүүлбэрийн санаатай ойролцоо хэлц өгүүлбэр тавыг олж бич.

3. Уул өгүүлбэр ямар ямар дүрслэх хэрэглүүрээр бүтсэнийг ялган бич.

Зургадугаар даалгавар. Уран зохиол /10 оноо/

1. П. Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн Хашбатын дүрийг 5-8 өгүүлбэрээр илэрхийлэн бич.

2. Б.Ринченгийн уран бүтээлийн гол онцлогийг 3 өгүүлбэрээр тодорхойл.

3. Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн нь” зохиолын утгыг нэг өгүүлбэрээр бич.

4. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн “Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосорт” гэсэн мөрийн хэлний уран дүрслэлийг тайлбарла.

Долдугаар даалгавар. Зохион бичлэг /8 оноо/

“Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би” гэдэг шог хэлцийн утгаар 100 үгтэй зохион бичлэг бич.

Наймдугаар даалгавар. Монгол бичиг /8 оноо/

“Зун” эхийг монгол бичгээр хөрвүүлж бич.

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар.

1. Адилтгал: цэцгэн даашинз

2. Зүйрлэл: эрвээхий шиг, унтаа юм шиг

3. Дүрслэх хэрэглүүр:

баланд согтсон эрвээхийхүншүүлэл

сүүдэр хайсан салхиамьшуулал

уулс зүүрмэглэхамьшуулал

4. Энэ эх 2 цогцолбороос бүтсэн. Уран дүрслэлтэй тул уран зохиолын найруулга юм.

5. Цогцолборуудын өгүүлбэрийг аялгаар зэрэгцүүлэн холбосон. Өгүүлбэрүүдийн өгүүлэхүүн нь одоо цагийнна нөхцөлөөр хэлбэржиж, аялгаар зэрэгцэн холбогдож, одоо цагийн утга илэрхийлсэн.

Хоёрдугаар даалгавар.

Орчин үеийн хамгийн найдвартай аргын нэг бол цахим тооцоолуур хэрэглэн электрон ном буюу “э - ном” бүтээх явдал бөгөөд “э- ном” нь тоосонд дарагдахгүй, төдий л орон зай эзлэхгүй, нөгөө ном судрын цаасыг идэж, зооглогч өт хорхойд идэгдэхгүй, мэдээллийг хайж олоход хялбар, багтаамж сайтай зэрэг олон давуу талтай байжээ.

Гуравдугаар даалгавар.

1. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үйл үг 3 байна. Үүнд : олон, хивэн, дуниартан

2. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг : эрвээхий, нүд, салхи, уулс, ишиг хурга

3. Нарны туяахолбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөл нь үүсэл гарлын утга илэрхийлжээ.

4. наснастан, насаж, насал, настай, насгүй

Дөрөвдүгээр даалгавар.

1. хямдаръя

хх/ь/

яа

мм

дд

аа

рр

ъ

яа

8 ү – 8 а

2. идэвхэжнэидэвх + ж + нэ

Идэвх гэсэн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэндж гэсэн заримдаг гийгүүлэгчийг залгахдаа эгшиг жийрэглэнэ. Учир нь с, хийн дараах т, чээс бусад тохиолдолд заримдгийн дараа заримдаг гийгүүлэгч эгшигтэй байна. Идэвхэж гэдэг үгэнднэ нөхцөлийг шууд залгахад ямар нэг эгшиг жийрэглэх шаардлагагүй учир шууд залгана.

Тавдугаар даалгавар.

1. Нар баруун хойноос навтсанд боодолтой гарна. –

Хэзээ ч бүтэшгүй зүйл

2. Ойролцоо утгатай хэлц нь: үхсэн чавганцаас унгас /эсгий/ гуйх, усан дээр өрөм тогтоох, мянгуужингийн үлгэр, хөхөөг хүйдсээр цохих, харганы ноос түүж эсгий хийх

3. нар навтсанд боодолтойбагасгал

нар баруун хойноос гарах - ёгтлол

Зургадугаар даалгавар.

1. П.ЛувсанцэрэнгийнУсны эргүүлэг буюу Борзооны явдал туужийн Хашбат бол

- Сониуч зантай.

- Аливаа зүйлийг дүрслэн илэрхийлэхдээ сайн.

-

-

-

2. Б.Ринченгийн уран бүтээл бол

- Түүхэн сэдэвт том хэмжээний зохиол бичдэг.

- эртний буюу хуучин үг, хүндэтгэлийн үг ихтэй, урт нийлмэл өгүүлбэрүүдтэй, эрхэмсэг тансаг найруулгаар бичдэг.

- Туульсын төрлөөр, ихэвчлэн роман бичсэн. “Үүрийн туяа роман нь монголын орчин үеийн анхны роман гэж МУЗ-ын түүхэнд тэмдэглэгдсэн.

3. Хуульч СандагийнТэжээсэн нохойн хэлсэн нь зохиол нь эзэндээ үнэнч зарц барлаг хувь заяатайгаа эвлэрч байгаа тухай юм.

4. Б.ЯвуухуланБи хаана төрөө вэ?” шүлгийн:

Зүйдэлгүй цагаан өрхийн хоймсолж томсон оосортхэтрүүлэл болон төлөөлөл ашиглажээ.

Зүйдэлгүй цагаан өрххэтрүүлэл

өрхийн хоймсолж томсон оосор- монгол гэрийг төлөөлжээ.

Долдугаар даалгавар.

Тунгаар нь уусан чи байтугай тугнуурыг нь долоосон би
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
onja (зочин)

daj shoo tnx

солонго (зочин)

goy bnaa gehdee suuliin uyiin bagsh napiin olimpiadin material tawibal zugeeree

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)