Монгол Хэл Уран Зохиол : Монгол хэл бичгийн улсын олимпиадын сэдэв. Х анги /2008 он/

Монгол хэл бичгийн улсын олимпиадын сэдэв. Х анги /2008 он/

Монгол хэл бичгийн улсын олимпиадын сэдэв

X анги. /2008/

Нэгдүгээр даалгавар. Эх / 5оноо/

Дараах эхийг уншаад даалгаврыг гүйцэтгэ.

Могой

/охиндоо/

Нэг муу шидмэс шиг могой, хотолж байгаа хонь ямааны хөлд арай нэг юм гишгүүлчихгүй шүү өнгөрөв. Дөхөөд очсон чинь цагираглан хярах биш, харин өөдөөс огтхон ч хар сэргүй муриганан мөлхөж байна.

Хөөрхий амьтан тэр олон малын хөлд өртчихөлгүй шүү амьд гарсандаа баярлан, дуулж байгаа ч юм билүү. /Ц.Чимэддорж/

1. Эхийн гол ба шинэ санааг тодорхойл. /2оноо/

2. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойл. /1 оноо/

3. Эхэд хэдэн цогцолбор байна вэ? Тус бүрийн утга санааг тайлбарла./2оноо/

Хоёрдугаар даалгавар. Өгүүлбэр /5 оноо/

Өгүүлбэрүүдэд ажиглалт хийгээд дор өгсөн ажилбарыг гүйцэтгэ.

Нэг талаас, багш нь номлох, нөгөө талаас, шавь нь ихэд хичээнгүйлэх сайн үйлийн барилдлага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтдог жамтай. Энэ нь цэвэр ариун, бүрэн бүтэн саванд өрөм загсдаг адил.

1. Гол өгүүлбэрээ утга ба хэлбэрээр нэмэн дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрүүдийг олж зааглан, тухайн зураасаар нь хааж, нээж үзүүл.

2. “нэг талаас”, “нөгөө талаас” гэдэг оруулбар нэгжийг ямар утга, үүргээр хэрэглэсэн бэ?

3. “энэ нь ” гэдэг ямар аймгийн үг вэ? Өгүүлбэрт ямар утга, үүргээр орсон бэ?

4. “... саванд өрөм загсдаг... “ , “... саванд өрөм загсаах ...” ялгааг нь хувиргалаар тайлбарла.

5. Эхний өгүүлбэрээс хоёр бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр нэгийг үүсгэн бич.

Гуравдугаар даалгавар. Үг /4 оноо/

1. “тугалаа гүзээлэх” – ийн “гүзээлэх”- тэй ойролцоо утгатай үг 4-өөс цөөнгүйг бич. /1 оноо/

2. “тос гүзээлэх” – ийн “гүзээлэх” – тэй ойролцоо утгатай үг 3-аас цөөнгүйг бич. /1 оноо/

3. “тос” нэртэй зүйлчилсэн утгаараа нийцэх нэр 3-аас цөөнгүйг бич. /1 оноо/

4. Дээрх хэллэгтэй ойролцоо утгатай хэллэг 2-ыг олж бич. /1 оноо/

Дөрөвдүгээр даалгавар. Үг, бүтээвэр /4 оноо/

1. “могой ” эхээс дагаврын аргаар үүссэн үйл үгсийг олоод тусах ба эс тусахаар нь ялгаж бич. /2 оноо/

2. “өртчихөлгүй” гэдэг үгийг бүтээврээр задалж, бүтээвэр тус бүрийг тодорхойл. /2 оноо/

Тавдугаар даалгавар. Уран зохиол /7 оноо/

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хэл, уран сайханд задлал хийж бич.

Зургадугаар даалгавар. Зохион бичлэг /10 оноо/

“Чи” гэсэн сэдвээр 120 орчим үгтэй эргэцүүлэмж бич.

Долдугаар даалгавар. Монгол бичиг. /5 оноо/

Эхийг сонсоод цээжээр бичнэ.

Түлхүүр буюу заавар

Нэгдүгээр даалгавар

1. Эхийн гол санаа: амьтан хүртэл амь гарсандаа баярлана. Амь гэдэг юунаас ч илүү эрхэм.

2. Эхийн шинэ санаа: могойг хүнтэй адилхан бодож сэтгэж, амь гарсандаа баярлаж байгаа байх гэж амьшууллын аргыг хэрэглэсэн .

3. Эхийн найруулгын хэв маяг: хүүрнэмж

4. Эхэд 2 цогцолбор : могойны тухай хэсэг, зохиогчийн бодол гэсэн 2 хэсэг байна. Эхний цогцолборт могойны хэрэг явдлын тухай өгүүлэмж , харин 2 дахь цогцолборт тэр могой ч гэлээ амьд гарсандаа баярлаж байгаа байх гэсэн зохиолчийн үнэлэмж илэрсэн байна.

Хоёрдугаар даалгавар

1. Гол өгүүлбэрээ утга ба хэлбэрээр нэмэн дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрүүд:

а. Багш нь номлохсайн үйлийн барилдлага бүрдэх

б. Шавь нь ихэд хичээнгүйлэхсайн үйлийн барилдлага бүрдэх

в. Сайн үйлийн барилдлага тэгш бүрдвээссая эрдмийн хишиг хүнд тогтдог.

г. Цэвэр ариун, бүрэн бүтэн саванд өрөм загсдагтайэнэ нь адил.

2. “нэг талаас, “нөгөө талаас гэсэн оруулбар нэгжийг харьцууллыг

илрүүлэхийн тулд ашигласан.

3. энэ ньзаах төлөөний үг, өгүүлбэрт өмнөх өгүүлбэрийг арын өгүүлбэртэй холбохын зэрэгцээ, эхний өгүүлбэрийг төлөөлсөн утгатай. Гадаад холбоосын үүргээр орсон.

4. “... саванд өрөм загсдаг...”, “... саванд өрөм загсаах ..” ялгааг нь хувиргалаар тайлбарлавал:

Загсдаг - өөрөө үйлдэх хэвийн нөхцөлийг загсаах- гэж бусдаар үйлдүүлэх хэв болгосон. Энэ нь идэвхтэй хэвийг идэвхгүй хэв болгох хувиргалд хамаарна . Энэ тухай хуудас ....-ээс үз.

5. 2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр: Багш нь номлоно. Шавь нь хичээнгүйлнэ.

Гуравдугаар даалгавар.

1. тугалаа гүзээлэх”-ийн гүзээлэхтэй ойролцоо үг: алах, төхөөрөх, нядлах, гаргах, муулах

2. тос гүзээлэх”- ийн гүзээлэхтэй ойролцоо үг: идэх, зооглох,

3. тос-той нэг зүйлчлэлд хамаарах үг: өрөм, ааруул, зөөхий гэх мэт цагаан идээний зүйлийн нэр

4. тос гүзээлэх гээд тугалаа гүзээлэх “-тэй ойролцоо утгатай хэлц: нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох, их санасан газар есөн шөнө хоосон хонох

Дөрөвдүгээр даалгавар.

Дагаврын аргаар үүссэн тусах үйл үг: дуулж,

Дагаврын аргаар үүссэн эс тусах үйл үг: хотолж, цагираглан, муриганан, баярлан,

1. өртчихөлгүй - өрт + 0 + 0 + чих + лгүй

өрт- идэвхтэй үйл язгуур

-0- үндэс бүтээх тэг дагавар

-0- өөрөө үйлдэх хэвийн нөхцөл

-чих- бүрмөсөн үйлдэх байдлын нөхцөл

-лгүй нөхцөлдүүлэн холбохын үгүйсгэх хэлбэрийн нөхцөл

2. үүсмэл бус, анхдагч үндсээрээ байгаа

3. үйл үг, эс тусах, өөрөө үйлдэх хэв, бүрмөсөн үйлдэх байдал, нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй, өгүүлбэрт өгүүлэхүүн гишүүн болсон.

Тавдугаар даалгавар.

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хэл, уран сайхан

Уг 6 бадаг шүлэг нь орчлон хорвоод хүн хэрхэн төрөөд, яаж өсөн торниж, ухаан сууж, хайр сэтгэлтэй учирч, үр хүүхдээ төрүүлэн өсгөж, амьдрахдаа амьдралынхаа зорилгыг хэрхэн тодорхойлж, түүндээ хүрч амьдрах ёстойг учирзүйн дарааллаар тоочин харуулжээ.Ийнхүү амьдралын бүхий л үе шатыг туулахдаа гэнэн томоогүй насандаа хэрхэн зүггүйтэж, анхны хайртай учрахдаа яаж бүтэлгүйтэж, үр хүүхдээ өсгөхдөө зовж жаргаж, амьдралаас ухаарч, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх тэмүүлэлдээ жаргаж байдгийг ч алгасалгүй тоочсон байна. Өөрөөр хэлбэл, амьдралын жаргал зовлон бүхнийг хэм тэгш өгүүлээд, эцэс сүүлд нь энэ бүхнийг ухааран ойлгосон монгол хүн хүлгийн зоо шиг дотно хайртай эх орноо зүрхэндээ багтааж амьдрах нь бидний зорилго юм хэмээн нэг талаас хувийнхаа зорилгыг тодорхойлсон, нөгөө талаас бусдыг ч уриалсан шинжтэй. ЦаашилбалАлтан дэлхий, “Гэрэлт орчлон, “Алаг дэлхий, “Тоост хорвоо, “Дуулим хорвоо, “Хөрст дэлхий хэмээх 6 бөгжилсөн давталт үгийг ажиглахад ч эхийн хэвлийгээс анх мэндэлсэн ангаахай үрд алтан дэлхий, дур зоргоороо тоглон жиргэх дэгдээхэй насанд бол гэрэлт орчлон байснаа анхны хайрын адал явдалтай учирч, амьдралын гэрэл сүүдрийг олж харахад алаг, бас тоостой хорвоо харагдаж, дараа нь энэ бүхнийг ойлгож уярахад дуулим хорвоо болон эцэст нь хөрст дэлхийн уудмаас эх орноо л харах хайрлах сэтгэл төрснөө илэрхийлжээ.

Бадаг тус бүрийн гол санааг 3 мөрөнд багтаан бөгжилсөн давталтаар хашиж, цаг хугацаа, үйл явдлын дарааллаар ахиуллын аргыг голлон бичсэн уг шүлгийг хамгийн товчоор төрөхухаарахуярахэдлэхбүтээхзорьсондоо хүрэх гэсэн 6 үйл үгээр ойлгож болох юм

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
hi (зочин)

Hi 2010 oni material tawij bolh uu

DEVIL IS eery (зочин)

:) :p:d

u... (зочин)

2009,2010 onii sedew tawij uguuch

charis (зочин)

what is mongolia?

Зочин

2014 оны материал тавиач гэж хүсмээр байна. 2014 оны материалыг хаанаас авж болох вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)