Монгол Хэл Уран Зохиол : Эсээ А хувилбар

Эсээ А хувилбар

А хувилбар

А. Сонгох тест

1. дараах үгсээс үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг ол.

А. Нүү+дэл+чин+д+ийн б. Ха+раг+дах+аар в. Сана+уул+ч+х+ал г. Мал+чид+ын+хаа

2. тодоор бичсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

“намрын жихүүн салхи үлээж, модны навч сэрчигнэнэ”

А. Тодотгол б. Өгүүлэгдэхүүн в. Байц г. Тусагдахуун

3. “гурвалжны дотоод өнцгийн нийлбэр дэлгэмэл өнцөгтэй тэнцүү байна” гэсэн өгүүлбэр найруулгын ямар төрөлд хамаарах вэ?а. Албан бичгийнб. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

4. хэлц үг ороогүй хэсгийг ол.

А. Нүүрээ барах б. Нүүрээ ширлэх в. Нүүр өгөх г. Нүүрээ цэвэрлэх

5. Долингор, Мядаг, Цэрэн, Болд зэрэг дүрүүд ямар зохиолд гаодаг вэ?

А. Гологдсон хүүхэн б. Цагаан сар ба хар нулимс в. Учиртай гурван толгой г. Чөтгөр

6. “Үдшийн гэгээ тасарч, Хэрлэнгийн хөндийд түнэр харанхуй нөмрөв” гэсэн өгүүлбэр ямар өгүүлбэр вэ?

А. ЗНӨ Б. ЭДӨ В. ХоНӨ Г. УНӨ

Б. Нөхөх тест

1. дараах шүлгийн хэсгээс үргэлжлүүлэн нэг мөр бич.

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

.....................................................................................

1. Эсээ гэдэг нь .................. үгнээс гаралтай.

2. Тодорхой албан газарт болон албан тушаалтанд хандан хувийн хүсэлтээ өргөн барьсан албан бичгийг ................................. гэнэ.

3. Эсээний эхлэл хэсэгт ...................... зэрэг орно.

4. Нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг нь .............................. найруулгын төрөл зүйл мөн.

В. Бүтээх ажил

1. дараах өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдээр зураад ямар өгүүлбэр болохыг тодорхойл.

Од мичид орой дээр яралзан, агь, таанын үнэртэй сэрүүн салхи сэвэлзэнэ.

2. “гараа гаргах” гэсэн хэлцээр 15-аас доошгүй үгтэй зөв найруулгатай өгүүлбэр зохио.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)