Монгол Хэл Уран Зохиол : Эхийн тухай ойлголт

Эхийн тухай ойлголт

А Хувилбар

Эрдмийн оргил

Эрдэм гэдэг өндөр уулын оргил мэт. Ууланд авирахад бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оргилд хүрвэл уулын орчим сайхан харагдана. Эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ.

Эрдэмгүй хүн эрэг гангын ёроолд байгаа амьтан шиг тойрон болж байгаа явдлыг мэдэхгүй. Эрдэмт хүн уулын оргил дээр гасан хүн шиг хамаг юмны учрыг сайхан мэдэж байдаг.

/Ц. Дамдинсүрэн/

1. Эхэд хэдэн цогцолбор байна вэ ?

а. 2 б. 3 в. 4 г. 1

2. Эхийн гол санаа аль вэ?

А. Эрдэм бол өндөр уулын оргилтой адил

Б. Уулын оргилд гарвал хавь орчны юм сайхан харагдана.

В. Эрдэм сурвал өндөр уулын оргил дээр гарсан юм шиг хамаг юмны учрыг мэдэж байдаг.

Г. Эрдэм ном сураагүй хүн эрэг гангын ёроолд байгаа амьтан шиг юу ч мэдэхгүй байдаг.

3. эхийн гол санааг илэрхийлэх хэлц үг аль нь вэ?

А. Эрдэм билиг эрхэм баян

Б. Ууланд авирахад бие чармайна

Эрдэм сурахад ухаан чармайна

В. Эрдэмтэй хүн далай

Эрдэмгүй хүн балай

Г. Эрдэмтэй хүн учир явдалд чармайна

4. эхийн сэдэв аль нь вэ ? яагаад үүнийг сонгосноо нэг өгүүлбэрээр бич

А. Уулын оргил б. Эрдэмтэй хүн в. Эрдэм сураагүй хүн г. Юмны учир олох хүн

............................................................................................................................................................

5. Эхийн тулгуур үг аль нь вэ ?

А. Хамаг юм, учир, уул, оргил, бие, эрдэмт хүн, мэдэгдэх

Б. Оргил, эрдэмт хүн, эрдэмгүй хүн, бие, ухаан, чармайх

В. Эрдэм, оргил, ухаан, юмны учир, эрдэмт хүн, эрдэмгүй хүн

Г. Эрдэм, оргил, мэт, уул, авирах, бие, эрэг ганга

6. өгүүлбэр зүйгээр задлан тайлбарла.

Эрдэмт хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг мэдэж байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)