Онч мэргэн үгс

Онч мэргэн үгс 

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. Тэмүүжин

Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх. Фалес Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага. Лаоз

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор

Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй. Будда Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог. Сократ

Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай. Демокрит

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай. Платон

Аливаа хувь хүнд ч, хамтдаа бүх хүмүүст ч тодорхой зорилго байдаг бөгөөд түүнд хүрэхийн тулд тэд нэгийгээ сонгож, нөгөөгөөсөө зайлсхийдэг. Аристотель

Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү. Сенека

Оюуны хүч үнэнийг танин мэдлээ гээд хэзээ ч саарч зогсдоггүй харин ч цаг ямагт урагш ахиж танигдаж мэдэгдээгүй шинэ үнэний зүг жолоо залдаг. Бруно

Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир

Уншсанаар хүн юмсыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч. Ж.Локк

Хүн идсэнээрээ бус боловсруулснаараа амьд явдаг. Энэ байдал нь оюун ухаанд ч нэгэн адил хамаарагдана. Б.Франклин

Алгуурлах нь заримдаа үхэлтэй адил. М.В.Ломоносов

Ая тухтай хангалуун тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох, хүний хамгийн муу шинж. И.Кант

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте

Хүн зорилго нь өсөхийн хэрээр өсөж байдаг. И.Ф.Шиллер

Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог. Г.Гегель

Хаана үнэн шударгыг хавчиж хяхаж байна, тэр бүхэнд үнэнийг хамгаал. Р.Эмерсон

Хувиа бодох үзлээ хая, хар толгойгоо хаацайлсан санааг хөл доороо няц гишгэ, бусдын аз жаргалын төлөө амьсгалж, төрөлх орныхоо төлөө, хүн төрөлхтний тусын тулд бүхнээ зориулахтун. В.Г.Белинский

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. Л.Н.Толстой

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. М.Горький

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий /

*** Хүн бүхний найз бол хэний ч найз биш /Аристотель/ ***

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай /Эпикур/

*** Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг /Вовенарт/

цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (к.маркс)

хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй найрлаж суугаа нөхөрлүүгээ биж, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй цаг бол алт өдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев)

Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. ( П.М.Машеров)

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. М.Монтень

Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн. Вольтер

Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш ой тойнд үлдэж хоцорсон тэр өдрүүд юм. Петр Павленко

Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг. Сантьаго Ремон-И-Кахаль

Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. Аристотель

Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Людвиг Виттенштейн

Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. "Плиний"

Хүн гэдэг хичнээн аугаа билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ Аливаа хүн амласан л бол түүндээ хүрдэг байх ёстой. Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй. Хэдий чинээ сул дорой амьтан байна, тэр хэмжээгээр өөрчлөлт бүхэн түүнд аймшигтай санагдана. Эхлээд өөртөө тусал, тэгвэл бурхан ч мөн чамд тусална. Хүн хаана байх хувьтай байна, тийшээ л очдог. Гагцхүү тэр яагаад тэнд хэрэгтэй болсноо хэзээ ч мэддэггүй. Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй. Гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог. Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй. Ямагт хүрч чадахгүй зүйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй.

Өөдөө тэмүүлдгийнхээ хүчинд л хүн өндөр амжилтанд хүрдэг. Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй. Баярласнаа хурдан илэрхийлэхээс илүү яаралтай ажил гэж үгүй. Мунхаг явахад маань заавал сайн сайхан байгаад байдагүй юмс гэгээрсний дараа бүгд сайн сайхан болдог. Тийм ч учраас мунхаг байна гэдэг хамгийн их нүгэл, гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн.

Everything is good after enlightenment, while nothing is necessarily good when we are still ignorant. herefore ignorance is the greatest sin, while enlightenment the greatest merit. "Их Багш" гэдэг бол бидний өөрсдийн бүхнийг чадагч, хязгааргүй билэг ухаан, бидэнд агуулагдаж буй тэрхүү цаглашгүй гэрэлт, мөнх наст чанарыг хэлдэг юм. Үүнийгээ бид нэгэнт санамагц аливаа юмнаас айх эмээх зүйл үгүй болно.

"Master" means our own Almighty wisdom, our infinite wisdom, the quality of the infinite light and infinite life within us. Once we remember it, we no longer have fear of anything. Бид би-үзэлгүй, нэрэлхэх зангүй, элдэв санаагүй, сайн муу гэх бодолгүй тийм байдалд хүрч, яг л хүүхэд шиг болохын төлөө бясалгах ёстой. We should practice to reach the state of no ego, no face, no conception, no thought of bad or good - just like a child.

Хэн нэгэн хүнд загнуулах, муу хэлүүлэх үедээ бид Бодисадад загнуулж, Эзэн Бурханд шалгуулж байна гэж бодох хэрэгтэй. Тэгвэл ямар ч асуудал гарахгүй. When anyone scolds us, speaks ill of us, we should think of it as the Bodhisattva is scolding us, God is testing us. Then there will not be any problem. Эзэн Бурхан, Бурхан гэж энэрэл нигүүлсэл, хайрын хүчийг хэлнэ. Бид энэрэл нигүүлсэл, хайрын "дамжуулагч утсаар" үүнд холбогдож, энэ хэлбэлзэл долгионыг авахаараа улам илүү энэрэнгүй, улам илүү хайрлангуй, хамаг амьтантай улам бүр эвлэрэнгүй болдог юм. Учир нь бид хамаг амьтны мөн чанар угтаа нэг гэдгийг бүр илүү ойлгох болдог.

God, Buddha means compassion, means the loving power. After we get this 'wave' through connection with the 'wire' of compassion, of love, we will become more and more compassionate, more and more loving and we will become more tolerant of all sentient beings. Because we more and more know that all creatures in reality are of the same nature...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Amak (зочин)

vnen ugnuud bna shvv saak amidrj amidrlin utaagig oilgii hvmvvsee amidral bol vne tsentei

Оогий (зочин)

Gaihaltai mergen ugs baina. :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)