Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : эсээ

Сэдэв : эсээ

Сэдэв : эсээ

Essai – буюу туршиц оролдлого гэсэн утгатай латин үг. Анх Францын язгууртан Мишель де Монтень хамаатнаасаа асар их номтой шилтгээн худалдан авснаар эсээ бичих үндэс суурийг тавьсан. Тэрээр 1580 – 1588 оны хооронд Les essais буюу туршиц оролдлогууд гэсэн нэртэй 3 боть, нийт 107 эсээ бүхий ном гаргаснаар европын орнуудаар дамжин дэлхий дахинаа түгжээ.

Монголд 1950 –иад оноос дэлгэрсэн. Бичи, нэрлэх хэлбэр нь :

* Эсээ - нь дунд, дээд сургууль болон олон нийтэд бичиж тогтсон хэлбэр

* Исээ исүү - гэдэг нь исэж жигдэрсэн айргийн нэр, тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэн нь эсээ юм хэмээжээ.

* Төрөгдөл – сэтгүүл зүйн салбарт эсээг ийнхүү нэрлэж байна.

Аль нэгэн асуудлаар өөрийн үзэл бодлыг баталгаа нотолгоотойгоор илэрхийлсэн, ихэнхдээ богино хэлбэрийн хүүрнэлт бичлэгийн хэлбэр юм. Бас нийгмийн чухал асуудлын талаар зохиогч өөрөө ямар мэдлэг туршлага хуримтлуулсан, тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бүтээл юм.

Эсээг товчоор томъёолбол :

Баримт ишлэл + Зохиогчийн өөрийн санаа = Эсээ

Төрөл зүйлийн хувьд :

* Гүн ухааны Д. Урианхай гуай энэ төрлөөр их бичдэг

* Нийтлэлийн Л. Түдэв гуайн бичдэг төрөл

* Уран зохиолын Ч. Лхамсүрэн

* Шинжлэх ухааны гэх мэт.

Эсээний бүтэц :

· Эхлэл хэсэг танилцуулах хэсэг

· Үндсэн хэсэг гол санаа ба нэмэлт санаа

· Дүгнэлт хэсэг дүгнэсэн өгүүлбэр ба эсээ бичигчийн өөрийн бодол

Эсээний бүтэц нь тогтсон хэв загварт баригддаггүй бөгөөд эхийн агуулгын хүрээ, зохиогчийн хандлагаас шалтгаалан ямар ч бүтэцтэй байж болно.

Мөн эсээ нь найруулбарын хэв маягуудаас эргэцүүлэмжтэй тохирно.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
мягмарсүрэн (зочин)

essai talaar tow sanaa ogsond bayarlalaa
mongolch erdemted bolon gadaadiin erdemtdiintodorhoilot ni nerteigee bwal bur iluu bh bhaa
bi uriankhai guain essaig yu gej todorhoilsoniig oloh unshmaar bna aa/////

nyamka (зочин)

oloh gsen yma oljlo thanks

mishka (зочин)

yoo zondoo hailaa olsondoo bayrtai bn

өлзий (зочин)

илүү тодорхой байвал зүгээр байна. та нарт амжилт хүсье

өааө (зочин)

ажабөабөабөөа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)