Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Ярианы найруулга

Сэдэв : Ярианы найруулга

Сэдэв : Ярианы найруулга

Хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болох хэл ярианы туслалцаагүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй бөгөөд харилцан бие биеэ ойлгоогүй, санаа бодол хүсэл эрмэлзлээ илэрхийлж чадаагүй цагт хүний хийсэн ямар ч үйл аиллагаа нийгмийн учир холбогдолгүй болоход хүрнэ.

Ярианы хэл : - хар яриа, - боловсон яриа

Хар яриа нь : утга зохиолын хэлэнд төдий л нийцэхгүйүгийн сангийн идэвхгүй үгсийн бүрэлдэхүүнд ордог бүдүүн хадуун үг орсон хэл яриаг хар яриа гэнэ. Жишээ нь : нулих, гөрөх, цуслах, гудрах гэх мэт.

Боловсон яриа нь : утга зохиолын хэлний хэмхэмжээний дагуу зохиож найруулсан албаны болон соёлч боловсон хүмүүсийн өдөр тутмын яриаг боловсон яриа гэнэ. Өөрөөр хэлбэл : этгээд гажууд үггүй, төв энгийн яриаг боловсон яриа гэнэ.

Ярих гэдэг нь :

* Санаа бодлоо илэрхийлэх

* Мэдээлэх

* Харилцах

* Өөрийгөө бусдад ойлгуулах

* Хамтарч амьдрах

* Сонсох

* Урлаг

* Оюун ухааны нөөц юм.

Ярианы найруулгын онцлог

а. үгийн сангийн онцлог :

* Яриан хэл нь өөрийн гэсэн үгийн сангтай, тэр үгс нь бичгийн хэлний үгсээс тодорхой ялгарч байдаг. жишээ нь :

- Уул үгээ өвөрмөц байдлаар давтах байдлаар хам олны санааг илтгэх

- Өгүүлэхүүнийг туслах үгээр хэлбэржүүлэх

- Хэлц хэллэг элбэг

б. дуудлагын онцлог :

* Бичгийн хэлэнд байгаа үгийг хэлбэрийг яг тэр хэвээр нь хэлэх газар байх боловч өгүүлэх эрхтний үйл ажиллагаа, уг үгэнд орсон авианы нийлцээс шалтгаалан бичигт байгаа хэлбэр, дуудлага хоёрын хооронд ялгаа гардаг.

в. өгүүлбэр зүйн онцлог :

* Өгүүлэгчийн хэлний боловсролын хэр хэмжээ, санаа бодлоо ойлгомжтой илэрхийлж дадсан эсэх, ярих зүйлээ урьдчилан бэлдсэн эсэх зэргээс шалтгаалан хүн бүрийн яриа, хувь хүний шинжтэй болдог бөгөөд ярианы хэлэнд өгүүлбэрээ буруу зохиох, өгүүлбэрийн хэмжээг урт эсвэл богино болгосон байх, өгүүлбэрээ дутуу төгсгөх зэрэг нь нэлээд түгээмэл байдаг.

г. үгзүйн онцлог :

* Орчин цагийн монгол хэлний зарим дагавар, нөхцөл ярианы хэлэнд идэвхтэй хэрэглэгддэг. Жишээ нь : - ч, -чих, -схий зэрэг байдлын нөхцөл, -хан сэтгэлийн аяс илтгэх дагавар элбэг хэрглэгддэг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bika (зочин)

jishee sn bichwel...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)