Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Илтгэл

Сэдэв : Илтгэл

Сэдэв : Илтгэл

 Аман ярианы хамгийн хариуцлагатай, хүндэвтэр хэлбэр нь илтгэл юм. илтгэл гэдэг

нь тухайн сэдвийг тал бүрээс нь задлан шинжилж байгаа аман ба бичгийн хэлний аль алиныг хослуулсан шүүмжлэлт хэлэлцүүлэг юм. бичгийн яриаг аман хэлбэрт буулгасан хувилбарыг илтгэгчийн яриа гэдэг.

Илтгэлийн бүтэц :

* Оршил Сэдвээ танилцуулах, түүний чухал болохыг дурдах

* Өгүүлэмж Тухайн сэдвийг ойлгоход шаардагдах зүйл

* Үндсэн хэсэг Илтгэгчийн хэлэх гэсэн гол санаа

* Баталгаа ба няцаалт Тухайн асуудлын нотолгоо, няцаалтын үндэслэл

* Шийдвэрлэх асуудал Сөрөг нотолгоо

* Дүгнэлт хэсэг Төгсгөл

Илтгэлийн онцлогууд :

1. Аливаа ярианы адил илтгэлийг бэлтгэдэг. Сэдэвчилсэн хэлбэрээр товч төлөвлөгөө гаргаж бичдэг. Үндсэн сэдвүүдийг дэд сэдвүүдээр дэлгэрүүлж нотолж өгнө.

2. Илтгэл нь түүнд тавигдаж байгаа зорилго, зорилт, үндсэн сэдвийн гол агуулгаас бүрдэнэ. Юунаас эхлэх вэ, сонсогчдын хүсэл сонирхлыг яаж төрүүлэх вэ, ярьж байгаа зүйлээ хэрхэн итгэл үнэмшилтэй болгох вэ, таны бодол санаанд сонсогчид яаж хандаж байна вэ гэдгээс илтгэлийн явц түүний бүтэц ихээхэн хамаардаг.

3. Сонсогчдын дунд асуудал дэвшүүлж, түүнийгээ илтгэгчөөрөө юмуу эсвэл сонсогчидтойгоо тжхай бүрд нь шийдвэрлэж байвал илтгэл амжилттай болно.

4. Хэрвээ илтгэл сонсогчдын амьдрал, сонирхол, шийдвэрлэх асуудлуудыг хөндсөн байвал илүү ойр дотно сонирхолтой болдог.

5. Илтгэгч илтгэл тавьж байхдаа ажлын тэмдэглэл, товчилсон тэмдэглэл, сэдэвчилсэн төлөвлөгөө ашиглаж болно.

Илтгэл бэлтгэх

1. Илтгэгчийн амжилтын дийлэнх хувь нь хэрхэн бэлтгэж, хөдөлмөрлөснөөс шууд шалтгаалдаг. Хэдийгээр ерөнхий мэдлэг, ярих чадвар хоёроор нэг хоёр удаа аргалж болох боловч сайн илтгэгч ямар ч асуудалд ул суурьтай хандаж, уйгагүй бэлтгэж, өөрийн болгосон цагтаа л олны өмнө гардаг.

2. Дараах асуултуудад нэг бүрчлэн хариулах замаар ярианд бэлтгээрэй.

а. ярианы нөхцөл байдал баяр ёслол, хурал зөвлөгөөн, мэтгэлцээн гэх мэт

б. хувийн зорилго мэдээлээд өнгөрөх үү, цаашид өргөжүүлэх үү? Ямар ашиг хүрээний хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөх вэ? гэх мэт

в. зохион байгуулалт ямар өрөө тасалгаа, дуу дүрсний төхөөрөмжүүд

г. ярих арга барил ярианы хурд, дууны өнгө, өргөлт, зогсолт хаана хэрхэн хийх вэ? ярианы хэсгүүд хоорондоо ялгагдахаар байх уу гэх мэт

сэдэв : Бичгийн ярианы тухай

Хэвлэл нийтлэлийн найрууллын төрлүүд нь бичгийг ярианд хамаарна. Найруулал гэдэг нь үргэлжилсэн үгийн зохиолын бага хэлбэр бөгөөд бодот амьдралыг цаг тухайд нь үнэнэр нь тусгаж уран сайхны аргаар дүрслэн бичсэн хүүрнэл эх юм.

Найрууллын гол онцлог нь :

1. Тусгагдаж буй баримтууд газар ус, орон нутаг, багууллагын нэр, цаг хугацаа, бүх нөхцөл байдал үнэн

2. Үйл явдал бодот үнэн

3. Найрууллын баатар нь бодот түүхэн хүн байх

4. Зохиогч өөрийн үзэл бодол, санал дүгнэлтийг илэрхийлж болдог. Найрууллыг ихэнхдээ сонин сэтгүүлд эсвэл хувийн тэмдэглэлд зориулан бичдэг.

Найрууллын төрөлд :

1. Хөрөг найруулал

2. Асуудал дэвшүүлсэн найруулал

3. Аян замын тэмдэглэл ордог.

Эдгээр найрууллыг уялдаа холббоотой бичиж болдог. Жишээ нь : аян замын тэмдэглэлд хүний тухай өгүүлсэн хөрөг найруулал орсон байж болдог.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)