Монгол Хэл Уран Зохиол : Сэдэв : Эхийн найруулгын төрөл

Сэдэв : Эхийн найруулгын төрөл

Сэдэв : Эхийн найруулгын төрөл

Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилгонэг нэгээсээ ялгаатай. Эндээс найруулгын хэв маяг, төрөл гэсэн ухагдахуун гарч ирнэ.

Эхийн найруулгын төрөл нь : - Албан бичгийн

- Эрдэм шинжилгээний

- Уран зохиолын

- Сонин нийтлэлийн

Нэг : Албан бичгийн найруулга

Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн хэл найруулга гэнэ. Албан бичгийн найруулгад албан байгууллага, иргэд хоорондын харилцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал, захирамж, албан даалгавар, удирдамж, протокол, албан тоот, төлөвлөгөө, тайлан, илтгэл, илгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт, нот бичиг, мэдэгдэл, хууль дүрэм, заавар, өргөдөл, баримт зэргийн зохион байгуулалт – захирамжлал, гадаад харилцааны, хууль эрхийн, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна.

Албан бичгийн найруулгад тавигдах шаардлага :

* Маш ойлголмжтой, энгийн, тодорхой байх

* Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэлбэр загварыг баримталж бичих

* Доторх агуулга нь үнэн зөв, албан бичгийг үйлдсэн хүний нэр хаяг, бичсэн он сар өдөр, тодорхой, үнэн зөв байх

* Ёгт, хошин шог, егөөдсөн гэх мэт шилжсэн утгатай үг, далд утга хэрэглэдэггүй.

Албан бичгийн найруулгын үгийн сангийн онцлог :

1. Товч тодорхой бичих шаардлагын улмаас хэлний хэмнэлийн зарчмыг чухалчилж, чимэг, тодотгол бага хэрэглэнэ.

2. Албархаг үг хэллэг, хүндэтгэлийн үг, хүсэмжилсэн эсвэл зөвшөөрсөн татгалзсан үг хэллэгүүд их хэрэглэгэдэнэ.

3. Албан бичгийн хэл найруулгад утга бүрхэг, эргэлзээтэй, салаа утга гарахаас болгоомжилж, үгийг шууд утгаар нь бичиж найруулна.

4. Этгээд бүдүүлэг үг хэллэг, нутгийн аялгууны үг, хар ярианы үг, хуучин үг хэллэг хэрэглэдэггүй.

Албан бичгийн найруулга нь цэвэр загварт шинжтэй учраас утгазохиолын бичгийн хэлний хэм хэмжээг хамгийн чанд баримтлэх ёстой байдаг.

Дөрөв : Уран зохиолын найруулга

Уран зохиол бол дүр дүрслэлийг үгээр гарган үзүүлэх зорилготой урлагийн нэг төрөл билээ. Тэрээр өөрийн үүргийг уран яруу хэрэглүүр дүрслэх үг хэллэгийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Үүгээрээ бусад найруулгаас эрс ялгаатай ба хэлний бүхий л боломжийг энэ зорилгодоо ашигладаг байна. Уран зохиолын хэл найруулгын онцлог нь :

* Уран дүрслэх хэрэглүүр болох зүйрлэл, адилтгал, төлөөлөл, ёгтлол, ихэсгэл, багасгал, харыцуулал, харшуулал зэргийг чөлөөтэй хэрэглэдэг.

* Уран зохиолын хэлний бүрэлдэхүүнд нутгийн аялгууны үг, этгээд бүдүүлэг үг, шинэ, хуучин үг, ойролцоо ба эсрэг утгатай үг зэрэг хэлний бүхий л үг багтана.

* Уран зохиолын найруулгад тансаг найруулга /намба найруулга/ чухал байр эзэлдэг.

* Уран дүрслэл болон цэцэн цэлмэг, яруу сайхан, уянгалаг сонсогдохуйц, тэгсэн атлаа оновчтой ойлгомжтой байх шаардлагатай.

* Зохиолын баатрын мэргэжил, зан чанарт тохируулан дүрийг тодруулах үүднээс найруулгын бүхий л төрлийг ашиглаж болдог. Жишээ нь : эрдэмтэн хүний дүрийг гаргахад эрдэм шинжилгээний найруулгыг ашиглан дүрийг тодруулах гэх мэт.

* Уран зохиолын хэлэнд өгүүлэгчийн хэллэг, баатруудын хэллэгийн аль аль нь байх ёстой байдаг. Гэхдээ уянгын зохиолд энэ хоёр зүйлийн хэллэг нэгдмэл байдлаар ордог бол жүжгийн зохиолд өгүүлэгчийн хэл гэж байдаггүй.

* Уран зохиолын уран яруу дүрслэх хэрэглүүрүүд :

- Адилтгал

- Зүйрлэл

- Харшуулал

- Амьшуулал

- Хүншүүлэл

- Ёгтлол

- Егөөдөл

- Ихэсгэл

- Багасгал

- Тойруулал

- Төлөөлөл

Мөн хэвшмэл хэллэг, хэц үг, өгүүлбэрийг өргөн ашиглана.

Уран зохиолын хэл найруулгын үүрэг нь :

· Хэлний болон гоо зүйн нэгдмэл үүрэгтэй

· Олон найруулгын шинжийг багтааж байдаг

· Дүрслэн илэрхийлэх арга хэрэглүүрийг өргөн ашигладаг

· Уран бүтээлчдийн хувийн арга барилаар бичигддэг зэрэг болно.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Отгонцэцэг (зочин)

маш хэрэгтэй зүйл хийжээ. одоогийн хэл соёлоо мэдэхгүшй залуус даанч уншихгүй юм даа цааш гь үргэлжлүүлбэл сайн сан.

1-4 shine mgl (зочин)

tnx yag heregtei ed bna

bsk (зочин)

demjij bna mongol helni hcheld uneher hereg blhor zuil bna

солонго (зочин)

баярлалаа

Од (зочин)

маш их таалагдаж байна. үнэхээр хэрэгтэй зүйлс байнаа. цаашид байнга үргэлжлүүлээрэй

ddd (зочин)

sonin niitlel, erdem shinjilgee 2 ni bhgvi bna.

Зочин

Далай. Баярлалаа хэрэгтэй зүйлс байна

erdenesanaa

илүү дэлгэрэнгүй хэрэгтэй бн

Мөөгий (зочин)

баярлалаа. монгол хэл гайхамшигтай шүү.

baayaa (зочин)

sonin niitleliin nairuulgaa nemd tailbarld ogoot. uul ni mash heregtei medeelel bnaa

мб (зочин)

энэ бүх дүслэлүүдийг оруулсан жшээ юмуу бие даалт хийвэл сайн бна

baysgalan azzaya (зочин)

bayplalaa heregtei medeelelee awc cadlaa

sky (зочин)

mash ih heregtei medeelel b

christina (зочин)

mash ih heregtei medeelel bn

хайр (зочин)

Маш их хэрэгтэй мэдээлэл байлаа та бүхэнд талархаж баярласнаа илэрхийлэе

Зочин

хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.

zochin (зочин)

bayarlla

Зочин

thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)